Н.Энхбаяр: Байгалийн баялаг ард түмэнд шилжсэн цагт орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болно

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА МАХН-ын II Их чуулган нийслэлд энэ сарын 9,10-нд болж өндөрлөсөн юм. Чуулганы үр дүнгийн талаар намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын дараа зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Н.Энхбаяр: У.Хүрэлсүхэд битгий найд”, “Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ” хэмээсэн гэх мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдсан. Тиймээс тухайн үед хэлсэн үгийг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.   МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ХУРАЛ БОЛЛОО -Юуны өмнө Их чуулган бол итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсыг өнөөгийн хямралт нөхцөл байдлаас гаргах бололцоо байна гэдгийг олж харж гарцын талаар ярилцлаа. Байгалийн баялгийг ард түмэнд өгч, хараат хууль шүүхийн байгууллагыг ард түмнээс сонгодог болъё. УИХ-ын гишүүний суудлыг худалдаж авдагийг хоёр танхимтай парламенттай болж зогсооё гэж ярилцлаа. Дээд боловсролыг заавал эзэмших ёстой гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар үргэлжилнэ гэдэг харамсалтай. Залуучуудынхаа гарт боловсрол гэдэг зэвсгийг атгуулах ёстой. Ингэж байж монголын ард түмэн сайхан амьдрах, хөршүүдтэйгээ эрүүлээр өрсөлдөнө. Дээд боловсролын зарчмыг улсаас даадаг болъё. Залуу гэр бүлүүдээ дэмжиж орон сууц үнэгүй өгье. Энэ мэтээр ирээдүйн гарцыг олж харсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг 1000 гаруй хүн хэлэлцэж сайшаан дэмжиж ард түмэндээ өргөн барьж байна. Энэ бол зөвхөн МАХН-ын гаргаж байгаа санаа болохоос өмчилж байгаа юм биш. МАН, АН төрийн бус байгууллага бүгд нэгдэж хамтарч үйл хэргийг өрнүүлж Шинэ Дээд Үндсэн хуулиа аль болох богино хугацаанд баталъя. Гайхамшигтай Монгол орныг бүтээе. Энэ утгаараа улс орны хөгжлийн гарцыг цогцоор нь  харсан түүхэн Их чуулган болсон.Улс төрийн намуудаа үзэл баримтлалтай болгоё.Бидний ярьж хүсч байгаа асуудлууд өнөөдрийн Үндсэн хуульд тусаагүй учраас хийх үүрэггүй гэж бодож байна. Энэ Их чуулган бол асар их итгэл, гэрэл гэгээ нээсэн. Ирээдүйн бүх үүд цонхыг нээлээ. Аль ч орны Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Тиймээс ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Нэг саяас доошгүй  хүний гарын үсэг цуглуулбал батлагдана. Байгалийн баялаг ард түмний мэдэлд шилжсэн цагт орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй болно. Хамгийн наад захын жишээ гэхэд Тавантолгой  таван тэрбум тонн нүүрстэй. МАНАН-ынхан 24 тэрбум ам.долларын өр тавьсан. Энэний талаар нь орон сууц барьж болох байж. Бүх айл өрхийг орон сууцтай болгох боломж байгаа юм. Тэгвэл яагаад хийхгүй байгаа юм бэ. Үндсэн хуульд энэ асуудал тусаагүй учраас МАН, АН-ынхан хийе гэж бодохгүй байна. 200 сая ам.доллараар жилд  200 мянган оюутныг сургана. Энд ямар ч асуудал байхгүй. Ямар Үндсэн хууль байна. Тэрүүгээр л бид амьдарна. Тиймээс Н.Энхбаяраас, Ц.Элбэгдоржоос, Х.Баттулгаас битгий шалтгаал. У.Хүрэлсүхэд битгий найд. Зүгээр л Үндсэн хуульдаа найдах хэрэгтэй. Харин найдаж болох Үндсэн хууль мөн үү, үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй. УИХ-ыг ард түмэн бий болгодог. Тиймээс ард түмэн бүхнийг шийдвэрлэнэ. Ард түмнээ дээрээ залсан, төр засгийн бүрэн эрхийг өгсөн, ард түмэнд үйлчилнэ гэдгээ ойлгосон Үндсэн хуультай болъё.   Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал: МАХН ҮНДСЭН ХУУЛИЙН ХУВЬСГАЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ   -МАХН-ын II Их чуулган амжилттай өндөрлөлөө. Их чуулганыг зохион байгуулах Үндэсний хороо МАХН-ын Бага чуулганаас батлагдсан журмын дагуу Монгол Улсын хэмжээнд сумаас нэг, хороо бүрээс хоёр хүн төлөөлөн сонгож, 1044 төлөөлөгч  бүртгүүлснээс комиссын бүртгэлээр 1020 төлөөлөгч  оролцлоо. Хяналт шинэчлэлийн хорооны даргын илтгэл, Монгол Улсын хөгжил, өнгөрсөн,одоо,ирээдүй сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр илтгэл тавьж, намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Намын дарга, Хууль эрх зүйн хороо, Бага чуулганы гишүүдийг сонголоо.Эхний өдөр МАХН-ын шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрэм журмыг хэлэлцэж баталсан бол хоёр дахь өдөр МАХН-аас санаачлан боловсруулж улс орон даяар хэлэлцүүлсэн Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг хуулийн төслийг дэмжих тогтоолыг баталлаа. Энэ хурлаар МАХН Үндсэн хуулийн хувьсгалыг эхлүүлж, хариуцлага бодлогын тогтолцоог Монгол Улсад бий болгох уриалга гаргалаа.   МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: ОРХОН АЙМГИЙНХАН МАХН-Д САНАЛАА ӨГСӨН   -МАХН аль ч намтай адилхан гишүүнээ өргөжүүлж, дэмжлэгийг нь авч засгийн эрхэнд гарах зорилго тавьж Монгол орныхоо сайн сайхны төлөө ажилладаг. МАХН парламентад суудалтай хэвээр байгаа. Харин тэр суудал дээр байгаа хүнийг өөрчлөх үү, оронд нь өөр хүн байлгах уу гэдэг дараагийн асуудал. Тэр дангаараа нэр дэвшиж бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан  МАХН-д саналаа өгсөн. Дараагийн асуудлыг нам дотроо ярилцана. Шинэ дүрмээр Их чуулганаас 181 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага чуулган сонгогдож Гүйцэтгэх товчоо, намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгосон. Дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар улиран сонгогдож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо. Гүйцэтгэх товчоо 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа.   Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: НАМУУД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛСЭН   -Их чуулганаас гарсан хамгийн том үр дүн бол чуулганы төлөөлөгчдөөс шинэ Дээд Үндсэн хуулийг дэмжиж, ард түмэнд хандаж уриалга гаргасан. Их чуулганд МАН, АН, ИЗНН,  МҮАН, Монголын ногоон нам зэрэг бусад намын төлөөлөл улс төрийн соёлтойгоор илгээлт ирүүлсэн. Тэд Монголын хөгжил, ард түмний төлөө байгаа  МАХН-ын санаачлан боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21