ШШГЕГ-ын орлого ба Ц.Нямдоржийн машин

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ШШГЕГ-ын  орлого, Ц.Нямдорж сайдын тансаг автомашин хоёр салшгүй холбоотой ажээ.  Хууль зүй, дотоод хэргийн сайдад  360 сая төгрөгийн “Лексус-570” маркийн автомашин авч өгснөө тус газраас ийнхүү тайлбарлаад байна. Албан бичигт 2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлээд байна. Зайлшгүй авах шаардлагатай  хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан гэжээ. Мөн автомашин авахдаа Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор зөвшөөрөл олгосон гэв. Хуулийн салбар хариуцсан яам, Сангийн яам, Төрийн өмчийн, бодлого, зохицуулалтын газар гээд нэр хүнд, хариуцлагатай төрийн байгууллагын сайд, дарга нар нийлж тохиролцоод ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын хүсэлтээр төсвийн орлогоос 360 сая төгрөг “сугалж” орхисон байна. Ямар нэгэн тендер зарлалгүй, төрийн мөнгөөр ийнхүү тансагласан нь мэдээж өөрөө хууль зөрчсөн үйлдэл. ХЗДХ-ийн сайдын үйл ажиллагааны зардлыг ХЗДХЯ-ны төсөвт суулгаж, түүнээсээ зарцуулах ёстой. Үүнтэй адил ШШГЕГ-ын төсвийг улсын төсөвт суулгаж зориулалтын дагуу зарцуулах учиртай. Гэтэл ШШГЕГ-ын төсвөөр “Lexus 570” машиныг ХЗДХ-ийн сайдын хэрэгцээнд худалдан авч өгчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь  өөрөө тансаг автомашин авч, хууль зөрччихөөд дараа нь “Үнэн, би тэр автомашиныг унаж байгаа” хэмээн иргэдийг басамжлаад зогсч байна. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан,  Б.Пүрэвдорж гишүүн  ахалж байна. Түүнээс энэ талаар тодруулахад “Хоригдлуудын хийсэн ажлын хөлсөөр  Ц.Нямдорж сайдад  машин аваад өгчихсөн нь тодорхой байна.  ШШГЕГ-т зарцуулагдах ёстой мөнгө ХЗДХ-ийн сайдад зарцуулагдаад явж байна гэдэг бол тендер шалгаруулалт зарлаж, шалгаруулсан, худалдан авсан зэрэг бүх үйл ажиллагаа хууль бус явсан гэсэн үг” гэлээ. Албан бичигт 2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801,8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617,2 сая төгрөг төвлөрүүлээд байна. Зайлшгүй авах шаардлагатай  хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21