Ерөнхийлөгч Орхон, Хөвсгөл аймагт ажиллав

2018-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Ерөнхийлөгч Х.Баттулга ир­гэд­тэй уулзах уулзалтаа Орхон, Хөвсгөл аймагт үргэлжлүүлж байна.   ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛДЭГ ТӨРИЙН АЛБАТАЙ БАЙХЫГ ХҮСЛЭЭ Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хаалтын үеэр ард түмний хэлсэн үг, санал шүүмжлэлийг Засгийн газар болоод эрхэм гишүүдэд дамжуулснаа Орхончуудад уламжлав. Тэрээр “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна” хэмээн ард түмнийхээ өмнө амласан ёсоор та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна” гэлээ. Эрдэнэтийнхэн “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаг хаашаа эргэж байгаа талаар сонирхож байв. Түүнчлэн цалин тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн нас, шүүх, хууль хяналтын байгууллагын асуудал, ажлын байр, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар болон УИХ, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал шүүмжлэл хэлэв. Орхон аймгийн иргэн Г.Наранцэцэг “Тэтгэвэрт гарсан багш нарын тэтгэврийн зөрүү маш их. Ц.Цогзолмаа сайд болон Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна. Багш мэргэжил шороотой хутгалдлаа, үнэ хүнд ч үгүй болчихлоо. Сургууль төгсч байгаа хүүхдүүд ажил, мэргэжилгүй болохгүйн тулд л “Багш” мэргэжлийг сонгож байгаа нь харамсалтай. Чадал муутай багштай сайн боловсрол олгох талаар яриад нэмэргүй. Тиймээс энэ асуудлыг анхаарах цаг болсон” гэв. Мөн төрийн албан хаагчдийг хоморголон халж шинээр хүмүүс ажилд авснаа ажлын байрыг нэмэгдүүлсэн гэж хийрхэхгүй байхыг Ерөнхийлөгчид илэрхийлэв. Шүүхийн шийдвэрийг огт биелүүлдэггүй төрийн байгууллагын ажилтнуудыг хэрхэх учиртайг ч лавлаж амжив. Энэ удаагийн уулзалтад Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт” үйлдвэр компанийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн нар оролцсон юм. Ингэхдээ тэд индэр дээр бус иргэдийн дунд сууж санал, шүүмжлэлийг нь сонсон хариулт өгч байлаа. Орхон аймгийн иргэн н.Даваа “Ард түмнийхээ дунд явж, үгийг сонсдог  Ерөнхийлөгчийг үзсэнгүй. Танд талархаж байна. Одоогийн Засгийн газар ОУВС-аас хараат байдаг мэтээр аяглаж байна. Тэгэхээр Засгийн газар, УИХ чадамжгүй байна уу эсвэл ард түмнээр даажигнаад байна уу. Энэ байдлаар төд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг чинь ОУВС хянадаг, зөвшөөрөл өгдөг болох вий гэх болгоомжлол байна” хэмээв. Тэрээр Монгол төр дархлаатай, олон зуун жилийн чадамжтай байсныг умартаж болохгүйг санууллаа. Ийнхүү Орхончууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан “Түр орлон гүйцэтгэгч”-дээр дүүрсэн төрийн албан хаагчтай болж байгаагаа дуулгасан юм.   “ХӨВСГӨЛЧҮҮД ТОЙРГИЙНХОО ТҮШЭЭДЭД СЭТГЭЛ ГУНДУУХАН ЯВНА” Нийслэлээс 670 гаруй километрийн зайд орших Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгч “Сайхан намаржиж, өвөлжиж, хаваржиж байна уу. Яагаад гэвэл бид өнгөрсөн зун уулзсан. Түүнээс хойш хоёр улирал өнгөрч, гурав дахь улиралтайгаа золгох гэж байна. Ахмад, залуу, эмэгтэйчүүд гээд ард түмний төлөөллийг тайзан дээр гарч ирэхийг урьж байна” гэв. Хөвсгөлчүүд УИХ-ын гишүүдийн хэлж буй үг, хийж байгаа үйлдлүүдийг буруушаахын зэрэгцээ ёс зүйгүй байдал, хууль өөрчлөхөөс өөр ажил хийхгүй байгааг шүүмжлэв. Мөн ажилгүйдэл, ядуурал, оффшорчдын хөрөнгийг оруулж ирэх, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, татварын нэмэгдлийн талаар хүмүүс үзэл бодлоо илэрхийллээ. Хөвсгөл аймгийн ахмад настан н.Жадамба “Та Монголоо улс шиг, төрөө, төр шиг авч яваарай” хэмээн захив. Уулзалтад оролцогчид “Мэдээ сонсч байхад маш эмгэнэлтэй зүйл их гарах юм. УИХ-ын гишүүд хоорондоо талцаж, хэрэлдээд, ичгүүртэй байна. УИХ-ын гишүүд хууль өөрчлөх, Оюутолгой, Тавантолгойг авах тухай ярихаас хэтрэхгүй. Хичнээн сайн хууль байлаа гээд хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байх вэ. Бүх шатандаа хуулийн уландаа гишгэж байна. Үүнийгээ л больчих” гэсэн юм. Залуучуудын төлөөлөл болох н.Баярсайхан “Залуучуудад ажлын байр алга. Ажилд орохын тулд ур чадвар, ажлын туршлага нэн тэргүүнд харах үзүүлэлт байх ёстой. Гэтэл “Аль намд харьяалагддаг вэ” гэж асуух нь хэрээс хэтэрч байна. Нам гэж талцсаар хүмүүсийн амьдралыг туйлдуулж байна шүү дээ. Ирээдүйд үлдэх үр хойчдоо тархай бутархай, талцаж хуваагдсан улс орон үлдээвэл, устаж мөхөхийн шинж гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн нэлээд бухимдангүй ярьсан юм. Ер нь төр тогтвортой бодлого явуулж, шийдвэр гаргах нь улс орны хөгжлийн суурь гэдгийг орон нутгийн иргэд сануулж байлаа.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

1 цаг 47 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

1 цаг 50 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

2 цаг 1 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

2 цаг 3 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2 цаг 5 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

7 цаг 46 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

7 цаг 51 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Өчигдөр 12 цаг 35 мин