Намрын чуулган хаалтаа хийв

2018-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөв. УИХ ажлын 93 өдөр чуулж, 125 хууль, УИХ-ын 54 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч гишүүд дэмжсэнгүй.  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын даргыг ирц тааруу үед санал хураалгаж, хуулийн төслийг санаатайгаар унагалаа хэмээн буруутгасан юм. Иймээс хуулийн төслөөр дахин санал хураалгах горимын санал гаргасан  ч гишүүд дэмжсэнгүй. Мөн УИХ-ын чуулганы отгон хурал­даанд  Ерөнхийлөгч үг хэллээ.  Тэрээр “УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг иргэд шүүмжлэн хэлж байна. Хэрэв ард түмнээс итгэл аваад сонгогдсон бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” гэдгийг иргэд хэлж байна. Хуулийн засаглал, шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, дорд орсон нь өнөөдрийн уналт доройтлын гол шалтгаан, уг үндэс болоод байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг санаж ажиллах хэрэгтэй. Шударга бус явдал, хууль хэрэгжихгүй байдал хэтэрхий хавтгайрч илэрхий хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаагаас ард олны төрд итгэх итгэл улам бүр суларч байна. Хууль тогтоогчид нь хуулиудаа зөрчиж, элдвээр аяглах нь гаарлаа” гэлээ. Үүний дараа Ерөнхийлөгчөөс гишүүд асуулт асуусан ч хариулт өгөхөөс татгалзан чуулганы хуралдааныг орхин гарсан юм.  Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг ч баталлаа.  Хаврын чуулганаар 24 асуудал хэлэлцэх ажээ. Хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд гээд 24 асуудал багтаад байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21