МАХН-ын Их чуулганаас уриалга гаргалаа

2018-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН-ын ээлжит II Их чуулган хоёр өдөр амжилттай  үргэлжиллээ. Чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс намын анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож хурлын төгсгөлд Монголын ард түмэнд хандаж уриалга гаргалаа. Монголын ард түмэндээ хандан гаргасан уриалга (МАХН-ын II Их чуулганы төлөөлөгчидөөс) 2018 оны 02 сарын 10-ны өдөр.                                                                         Улаанбаатар хот.             МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуран чуулж: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулан арилгах, Шударга хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, Байгалийн баялгийг тэгш хуваарилах, Хараат бус шүүхийг буй болгож шударга ёсыг тогтоох, Хээл хахуулийг таслан зогсоох, Төр засгийг хариуцлагажуулах, Монгол хүнийг төр засгийн хамгаалалтанд авах зэрэг улс орны өмнө нэн тулгамдсан асуудлуудыг нухацтай, нээлттэй авч хэлэлцэв. Эдгээр асуудлыг нэн даруй цогцоор нь шийдвэрлэхгүй бол ард түмний амьдрал улам уруудан доройтох, улс орны тусгаар тогтнол сулрах, хамгийн гол нь Монгол хүн ирээдүйдээ үл итгэхийн харанхуй нүхэнд хөл алдан унахын аюул занал бодитойгоор нүүрлэнэ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Улс орон, ард түмнээ энэ хүнд байдлаас гаргах цорын ганц зөв гарц бол: Төр засгийн бүрэн эрхийг ард түмэндээ эгүүлэн өгөх, Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, Залуучуудаа дээд боловсролтой болгон, нарийн мэргэжил эзэмшүүлэх зардлыг төрөөс олгодог болох, Ахмадуудын эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох, Залуу гэр бүлд орон сууц үнэгүй олгодог тогтолцоог бий болгох, Шүүгч нарыг ард түмэн сонгосноор хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, хариуцлагатай төр засагтай болох, Монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалдаг Хүний эрхийн үндэсний хороотой болох зэрэг цоо шинэ зохицуулалт бүхий Хүн төвтэй нийгмийг цогцлоон байгуулах зорилготой шинэ Дээд Үндсэн хуулийг ард түмний өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр батлан хэрэгжүүлэх явдал мөн гэж өргөн уудам Монгол Улсынхаа нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрээс ард түмнийхээ итгэлийг тээж ирсэн МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид үзэж байна. Энэхүү их үйл хэргийг хамтран бүтээхийг ард түмэн, улс орныхоо эрх ашгийг боддог байгууллага, хүн бүрт хандан уриалж байна. МАХН-ын 21-р зууны 2-р Их чуулганы төлөөлөгчид бид, МАХН-ын гишүүд, дэмжигчид энэхүү их үйл хэргийг бүтээх тэмцэлд манлайлан оролцох болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол хүний сайхан санаа сэтгэлчлэн бүтэх болтугай. Гайхамшигтай Монгол орон мандтугай. Сайн үйл дэлгэрэх болтугай.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21