МАХН-ын Их чуулганы төлөөлөгчид үгээ хэлж байна

2018-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН-ын ээлжит II Их чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1044 төлөөлөгч оролцож байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Их Чуулганы төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо. Хэнтий аймгийн төлөөлөгч М.Нанжид: Н.Энхбаяр даргыг улираан сонгох албан бичигтэй ирсэн -Өнөөдрийн чуулган халуун дотно уур амьсгалтай сайхан болж байна. Чуулганы нээлт миний залуу үеийн санагдууллаа. Урьд нь намынхаа 13-дугаар хуралд төлөөлөгчөөр ирж байсан. Намаа ялалтад хүргэхэд орон нутагтаа уриалан манлайлж ажиллана. Их чуулганы төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Бид Мөрийн хөтөлбөртөө их, дээд сургуулиудыг төлбөргүй болгоно. Эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгохоор тусгасан нь биеллээ олох бүрэн үндэслэлтэй. Мянганы замыг МАХН анх эхлүүлж 21 аймгийг нийслэлтэй холбосныг олон нийт харж байна. Үүнтэй адил Жаргалын найман хот биелэгдэх бүрэн боломжтой. МАХН-ын даргад Н.Энхбаярыг улируулан сонгох талаар албан бичигтэй хүрэлцэн ирсэн. Баянзүрх дүүргийн төлөөлөгч Л.Төмөр-Очир: Намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгасан -Их чуулганы уур амьсгал 1000 төлөөлөгчийн сэтгэгдэл бүрэн дүүрэн сайхан байна. Би 80 нас хүрч байна. МАХН-д хар багадаа элсч ороод өнөөг хүртэл үнэнчээр зүтгэж үйл хэргийг нь дэмжиж ирлээ. Их чуулганд нэг байр суурьтай ирсэн. Тэр бол намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгах ёстой. Тэгэхгүй бол МАХН хэмээх нэр бүтэн түүхэн үйл хэрэгтэй намаасаа урвах гэсэн увайгүй үйлдэл зарим нэгнээс нь гарах боллоо. Намын дүрэмд гишүүнийг хасах, чөлөөлөх талаар маш тодорхой заалт оруулж ирэх хэрэгтэй. Их чуулганы төлөөлөгчид дэмжсэнд баяртай байна. Сэлэнгэ аймгийн төлөөлөгч М.Насанжаргал: МАХН-д эх орноо аврах олон сайхан залуус бий -Сэлэнгэ аймгаас МАХН-ын II Их чуулганд 40-өөд төлөөлөгч хүрэлцэн ирлээ. Намынхаа түүхэн арга хэмжээнд оролцож, залуу хүний хувьд бодлогын хэмжээний асуудлуудад байр сууриа илэрхийлж дуу хоолойгоо хүргэж байгаад баяртай байна. Чуулган өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаас МАХН бол улс төрийн гурван том хүчний нэг  гэдэг нь харагдаж байна. Чуулганд оролцсон 1000 төлөөлөгчийн цаана оролцох хүсэлтэй хэдэн мянган гишүүн дэмжигчид бий. С.Ганбаатар даргад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал өгсөн хэдэн мянган хүн бүгд ямар нэг байдлаар МАХН-ыг дэмжигчид шүү дээ. МАХН-д эх орноо аврах олон сайхан залуус бий. Тэр хэмжээгээр намын гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, алдаа дутагдлыг нь дүрэм журмаар шийдвэрлээд явах нь зүйтэй. Өвөрхангай аймгийн төлөөлөгч Ч.Цэнд:Ард түмний дунд болж буй үйл явдал, бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа нь үр дүнтэй -Намынхаа II Их чуулганд Өвөрхангайн гишүүдээ төлөөлж ирлээ. Хэлэлцэж байгаа асуудлууд үр дүнтэй байна. Намын анхан шатны нэгжийн төлөөлөгчдөд үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгож байгаад сэтгэгдэл өндөр байна. Ард түмний дунд болж буй үйл явдал, бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа нь үр дүнтэй байна. Удаан хугацаанд гишүүдийн дунд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан намын дүрэм, Мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж эцэслэн баталлаа. Улс орны хөгжлийн гарцын талаарх олон сайхан илтгэлийг залуучууд маань тавилаа. Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч Л.Бадамханд:Чуулганы уур амьсгал халуун дулаан үргэлжилж байна -МАХН-ын Их чуулганд долоон жилийн өмнө оролцож байлаа. Чуулганы уур амьсгал үнэхээр сайхан байна. Олон залуучууд үгээ хэлж улс орныхоо хөгжлийн гарцыг тодорхойлж байна. Тэрдундаа Мөрийн хөтөлбөрийг онцолж хэлмээр байна. Сайн хөтөлбөр болсон. Намын даргад Н.Энхбаяр даргад саналаа өгсөн. Үнэхээр лидер хүн гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Мэдлэг, чадвар өндөр. Н.Энхбаяр дарга их энгийн. Олон хүний сэтгэлийг татаж чаддаг. Тэртусмаа эмэгтэйчүүдийг дэмждэг удирдагч. Монголд анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Би Н.Энхбаяр даргыг хилс хэргээр баригдаад явахад уйлж байлаа. Санаа зовоод 30 хоног  бүтэн нойртой хоноогүй. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21