Их чуулганы 1044 төлөөлөгчөөр шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

2018-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН-ын II Их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.2018.02.10 Чуулганд 21 аймаг сум, дүүргийн анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож үгээ хэлж санал бодлоо илэрхийлж байна. Төлөөлөгчид эхний өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн улс төрийн намууд баярын илгээлтээ ирүүлсэн юм. Их чуулганаар  МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг  гишүүдээр хэлэлцүүллээ. Төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан бол үдээс хойш намын даргыг сонгох үйл явцыг  ил санал хураалтаар тодрууллаа.  Намын даргыг сонгох  талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Намын анхан шатны бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг есөн дүүргээс бүгдээс нь саналууд ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой ч төлөөлөгчдөөс санал гарсангүй. Тиймээс нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж Н.Энхбаяр улиран сонгогдлоо” гэсэн мэдээллийг өглөө.  Харин өнөөдөр МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлж эхэллээ. Мөн намын Мөрийн хөтөлбөрт тусгасан дундаж давхарга, Жаргалын найман хотын талаар илтгэл хэлэлцүүлэхээр болжээ. Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд   БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр  салбар илтгэлүүд тавигдах юм. Чуулганы төгсгөлд Монгол Улсын хөгжлийн гарц ба БНМУ-ын Шинэ дээд Үндсэн хууль сэдвээр МАХН-н дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр илтгэл тавихаар болжээ. Их чуулганы төлөөлөгчдөөр Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг сайшаан дэмжих тогтоолыг баталж,             МАХН-ын II  их чуулганаас нийт ард түмэндээ хандсан уриалга гаргах юм байна.        
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21