Ц.Нямдорж юунаас айгаад байна вэ?

2018-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр салбарын сайддаа тансаг зэрэглэлийн “Лексус-570” маркийн  автомашин бэлэглэсэн нь долигоносондоо ч биш юм байна. Түүний  амь насыг гэмт халдлагаас  хамгаалж, тоноглол бүхий автомашин авч өгсөн болж таараад байна.  Энэ талаар Ц.Нямдорж сайд  “2010 онд төрийн өндөр албан тушаалтан Ц.Нямдоржийг дуусга  гэж  миний аюулгүй байдалд заналхийлсэн тухай  УИХ-ын зарим гишүүн тэр үед надад хэлсэн. Манай яамныхан шинэ машин авсан нь аюулгүй байдалтай холбоотой. Миний амь насыг хамгаалах гэсэн санаа юм” гэжээ.  Тэгвэл Ц.Нямдорж сайд юунаас айгаад байна вэ. Аль 2000 оны үед болсон сураг төдий заналхийлэл 18 жилийн дараа ил болж, сайд амь насаа хамгаалж, тансаглаад байгаа нь сонирхолтой л юм.   2010 оны үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд одоо Ц.Нямдорж сайдын аминд хүрэхийг санаархана гэдэг нэг л чихэнд хол сонсогдоод байгаа юм.  Хэрэв Ц.Нямдорж сайд үнэхээр аюулд ороод хамгаалалт хүсээд байгаа юм бол УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт хандаж, хамгаалалт хүсч болох юм. Түүнд төрийн хамгаалалт хүсч байгаагаа илэрхийлж явсан удаа нэгээр тогтохгүй л бий байх. Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд. Монголын хууль, цагдаагийн байгууллагыг атгаж байгаа. Гэсэн атлаа заналхийллээс айж, төмөр хөлгөөр   хамгаалуулаад байна гэдэг утгагүй юм. Нөгөө талаас ШШГЕГ-аар дамжиж орж ирсэн энэ автомашиныг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хүргэн нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ автомашиныг худалдан авсан  гэрээн дээр  ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, нөгөө талаас “Лотус голд майнинг” компанийн захирал Д.Гарамдагва нар гарын үсэг зуржээ. Харин 360 сая төгрөгөөр худалдан авсан гэх “Лексус-570” маркийн автомашиныг хөрөнгийн ямар эх үүсвэрээр авсан гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Харин “Лотус голд майнинг” компанитай Монгол­банкны ерөн­хийлөгч асан Н.Золжар­галын хүргэн холбоотой гэх мэдээлэл бас бий. Тэгэхээр сайд Ц.Нямдорж,  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас тансаг зэрэглэлийн унаа авчихсан уу гэсэн хардлага төрж байна.  Ц.Нямдорж өмнөх их хурлын үед “Н.Золжаргал гэдэг хүнээ зайлуулахгүй бол мөнгөний бодлого болохоо байлаа” гэж мөн ч олон удаа хэлсэн.  Харин түүнийг сайд болсны дараахан  Н.Золжаргалыг АТГ-аас баривчилж,  Ц.Нямдорж энэ талаар мэдээлэл хүртэл хийж байлаа.   Ер нь  Ц.Нямдорж,  Н.Золжаргал хоёр нэг зүгт харж явах улс биш. Харин  ийм үнэтэй тансаг унаагаар холбогдсон нь анхаарал татаж байна.  Санамсаргүй тохиолдол байв уу. Шалгах л асуудал юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21