МАН АМЛАЖ, АН ЖАГССАН ДОЛОО ХОНОГ

2018-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж, 2018 оны анхны улс төрийн жагсаалыг сөрөг хүчнээс зохион байгуулсан долоо хоног өнгөрлөө.  Долоо хоногийн эхэнд  Засгийн газрын тэргүүн танхимын сайд нартайгаа сууж, хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэд 100 хоногт хийсэн 30 ажлаа онцолж байв. Тухайлбал, гадаад өрийг бонд гаргаж өрийг өрөөр төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл олсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан гээд нэлээд ажил амжуулсан гэв.  Мөн У.Хүрэлсүх цаашдын төлөвлөгөөгөө танилцуулна лээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно. Энэ онд арван мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна. Өмнийн говийн нар, салхины эрчим хүчийг ашиглан сэргээгдэх эрчим хүч байгуулна. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ хэмээн  Ерөнхий  сайд У.Хүрэлсүх амлав.  Засгийн газрын 100 хоногтой зэрэгцэн барьсан бас нэг сюрприз нь  ХХОАТ-ын нэмэгдлийг цуцлах шийдвэр байв.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр Засгийн газар 100 хоногийн хугацаанд Шатахууны онцгой албан татвар,  ХХОАТ-ын татварын нэмсэн шийдвэрээсээ буцаж, ард түмэнд таалагдах гэж үзэв.  Харин сөрөг хүчин энэ дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ингэж татварыг нэмж эргээд буулгах нь иргэдийн амьдралд харин ч хүнд тусч байгааг АН-аас өнгөрсөн пүрэвт орон даяар  зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр хэлсэн. Учир нь татвар нэмэх сургаар  бараа бүтээгдэхүүний  үнэ нэмэгддэг. Эргээд буулгахад  үнийн хөөрөгдөл  дагаж буурна гэж байхгүй.  Засгийн газар анхнаасаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд татвар нэмэх шаардлагагүй байсан” гэж байв.  АН-ын эсэргүүцлийн жагсаал энэ оны анхных, мөн сөрөг хүчнийх гэхэд даруухан болж өндөрлөлөө.  АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хаяж, эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, жагсаалдаа оролцов. Гэхдээ АН-д нөлөө бүхий зарим эрхэм харагдсангүй.  Тухайлбал,  Улсын баатар Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн эрх баригчид сайн ажиллаж чадахгүй байгаа, тэдний эсрэг тэмцэж жагсаал зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч АН-ынхаа жагсаалд лав оролцсонгүй. АН-ын дарга С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн  Л.Болд,  Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Л.Эрхэмбаяр нарын эрхмүүд жагсаалд оролцож харагдсан.  АН-ын дарга С.Эрдэнэ “Бид Монгол төрөө ард түмнийхээ эрх ашиг, үнэт зүйлийн төлөө ажилладаг болгохын тулд тэмцэх цаг болсон. Тийм учраас монголчууддаа бидний хүлцэнгүй номхон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр өнгөрсөн жилийн улс орон, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харлуулж, гутаах замаар Ардчилсан нам, Ардчилсан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байна. Ингэж эрх баригч нам  эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч байна. Ардчилсан хувьсгал хөгжсөн 28 жилийн дийлэнх хугацаанд өнөөгийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадныханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаа” гэж байлаа. Ийнхүү Сүхбаатарын талбайд анхны улс төрийн жагсаал болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэсэн нэгэн долоо хоног өнгөрлөө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21