БНСУ-аас 500 сая доллар зээлэхийг зөвшөөрөв

2018-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. БНСУ-аас авах зээл нь жилийн 0.2 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж. Үүнийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахын өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт “Ардчилсан намынхан эрх барьж байхдаа Чингис, Самурай бондыг жилийн 5-10 хувийн хүүтэйгээр босгосон. Гэтэл БНСУ-аас жилийн 0.2 хувийн хүүтэй зээл авах боломж байсаар атал яагаад энэ өндөр хүүтэй бонд босгосон байдаг юм бэ” хэмээв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бондын эх үүсвэрээр төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх хоёрт ялгаа бий. Бусад орноос авч байгаа зээлээр төсөл хэрэгжүүлсэн нөхцөлд нөгөө талаас хяналт орж ирдэг. Татвар төлөгчдийнх нь хөрөнгө учраас хяналт тавьдаг юм. Зээлийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу гэж... Бондоор босгосон мөнгө хяналтгүй зарцуулагддаг. Чингис, Самурай бондын мөнгийг гудамж төсөл, үйлдвэрт орсон ч юм бий. Зарим нь зориулалт бусаар зарцуулагдсан. Харин БНСУ-аас бага хүүтэй зээл авахад хэрэгжилт дээр нь тус улсаас хяналт тавина. Гэсэн ч хяналт илүү нэмэгдээд ороод ирлээ гээд зугтаах хэрэггүй, үр ашигтай л зарцуулах ёстой” гэсэн юм.  Ийнхүү УИХ Засгийн газарт 500 сая ам.долларын зээл авах эрх олгосон юм.   БАНК ДАМПУУРСНААС БОЛЖ, УЛСЫН ТӨСВӨӨС 630 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРСАН   Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. “Банк дампуурснаас болж, хадгаламж эзэмшигчдэд үүссэн эрсдэлийг шийдвэрлэхийн тулд төсвөөс 630 тэрбум төгрөг гаргасан. Улсад нэг ч төгрөг эргэж төлөгдөөгүй. Банк дампуурсан тохиолдолд тэдэн хувийг төрөөс, даатгалын корпорациас тэдэн хувийг гаргана гэсэн заалт байхгүй” энэ тал дээр анхаарч ажиллахыг Д.Баттөмөр гишүүн хэлж байв. Мөн тэрээр Хадгаламжийн даатгалын корпорацийн сан нь 337 тэрбумын хөрөнгөтэй. Даатгагдсан хадгаламжийн 7.8 хувийг хангах хэмжээний хөрөнгө. Даатгагдсан хадгаламжийг хангах хэмжээний сан бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл 3.2 их наяд төгрөг хэрэгтэй болно. Сангийн хөрөнгийг арвижуулахын тулд менежментийг сайжруулах шаардлага бий гэсэн юм.   ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ СОНГОЛТТОЙ БОЛГОНО   УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Уг хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа. Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан таван жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж, цаашид долоон жил болгохоор тусгажээ. Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21