МАН-ын  мартсаныг монголчууд мартаагүй

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сүхбаатарын талбайд  болсон жагсаалд олны танил нэр хүндтэй эрхмүүд, улстөрчид, АН-ын томчууд очиж үг хэллээ. Гэхдээ тэднээс арай дөнгүүр үгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан л хэлэв. Зарим нь түүнийг угаасаа иргэний хөдөлгөөнөөс гарч ирсэн, жагсч тэмцэж явсан хүний хувьд ч массыг мэдэрсэн үг хэллээ хэмээж байсан юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.   Тэрээр “...Эрхэм журмын нөхөд өө. Дэлхий даяар амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ. Монголын шударга эх орончид эх орныхоо өнцөг булан бүрт үр хүүхдийнхээ ирээдvйн сайн сайхны төлөө эрх баригчдаас амлалтыг нь нэхэж, ээлжит тэмцлээ эхлүүллээ. Манай ард түмэн төрөөс, төрийн хvнээс төрт ёсны багана, шударга ёсны тулгуур байхыг шаарддаг билээ. Ярьснаа vгvйсгэдэг, амласнаа мартдаг хvнийг төрд бүү хэл, төрлийн нэрд ч цөвтэй гэж монголчууд vздэг. Хэдхэн сарын өмнө эрх баригчид татвар нэмэхгүй, өр нэмэхгүй, ажлын байр олноор бий болгоно, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний алба давхар хашихыг зогсооно гэж худал амлаж, хууран мэхлэх замаар сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь тэд сонгуулийн өмнө бурхан шиг амлачихаад, сонгуулийн дараа чөтгөр шиг авирлаж байна. Энэ жагсаал бол эрх баригчдаас АМЛАЛТ НЭХЭХ жагсаал юм. Эрх баригч намын мерийн хөтөлбөрөөс өнөөдрийг хvртэл бодитой хэрэгжсэн нэг ч зvйл заалт алга. Нөхрийнх нь цалингаас татвар авч, эхнэрт нь өгөхийг зөв бодлого гэхгүй ээ. Аавынх цалингаас татвар авч, хvvхдэд нь тараахыг ухаалаг бодлого гэхгүй ээ. Энэ бол хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн эрх баригчдын богино зайн заль юм. 70 худалчийн үлгэр шиг 65 худалч нэг  жил  найман  сарын өмнө Төрийн ордонд заларснаас хойш монголчуудын амьдрал огтхон ч дээрдсэнгүй. Өнөөдөр бид энэ талбай дээр худал амлан, хууран мэхэлж, төрийн эрхэнд гарсан 65 толгойтой атгаалжин хар мангасыг хэрхэн дарах тухай, 65 худалчийн үлгэрийг хамтдаа дуусгахын төлөө жагсаж байна. Хүчирхийлэгчдийг өмгөөлдөг, офшорчдоо хамгаалдаг, эдийн засгийн эрх мэдлээ валютын сан нэртэй гадныханд алдсан “морь унасан толгойгvй хvн” шиг засгийн бодлогыг бид эсэргvvцэж байна. Өнөөдрийн жагсаал бол МАН-ын мартсаныг монголчууд МАРТААГҮЙ гэдгийг харуулах жагсаал юм. Эрх баригчид хулгай луйвартай тууштай тэмцэл хийж чадахгүй байна. Эрдэнэтийн луйврыг эрслэн зогсоож чадахгүй 19 сар боллоо. С.Зориг агсны амийг хөнөөсөн алуурчныг хаацайлсаар хоёр жил өнгөрлөө. Тэд шилэн дансыг хааж, ширэн нүүрлэсээр бүрэн эрхийн хугацааныхаа талыг авлаа. Тэд дахин төлөвлөлтийг зогсоож, давхар дээлэндээ НОЙРМОГЛОН НОЗООРСООР байна. Монгол ардын үлгэрт 15 толгойтой атгаалжин хар мангасыг баатар хөвгүүн ялж, АРД ТҮМЭН амар сайхандаа жаргаснаар төгсдөг билээ. Иймд та бид загас шиг ДУУГҮЙ, хонь шиг НОМХОН байж болохгүй. Эрх баригчдад үнэнийг нь хэлж, эх орныхоо төлөө НЭГДЭН ТЭМЦЭЦГЭЭЕ” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21