Ц.Оюунбаатар: Ард түмний төлөө АН-ын жагсаалыг дэмжиж оролцоно

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ынхан өнөөдөр эрх баригчдын үйл ажиллагааны эсрэг тайван жагсаалыг  орон даяар зохион байгуулах гэж байна.  Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийв. Уг жагсаалыг МАХН дэмжиж оролцох болсон талаар хурлын үеэр мэдэгдлээ.   МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: -Улс орны эдийн засгийн хямрал, Засгийн газрын оновчгүй шийдвэр, хууль бус зүйлийг эсэргүүцэж энэ жагсаалд оролцоно. 2016 онд байгуулагдсан УИХ-ыг тарах ёстой гэдэг уриалгыг МАХН-аас гаргасан. Энэ парламент нэр хүндгүй байна. Хүчирхийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэнх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой. Ардчилсан намынхан өөрсдөө үлгэрлэл үзүүлээд гишүүдээ татах байх гэж бодож байна. Манай нам ард түмний эрх ашгийн төлөө АН-ын жагсаалыг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдэж байна.   АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Засгийн газрын үед хийсэн ажил оруулсан байна. Дээр нь ажил хийсэн дүр эсгэсэн. С.Зоригийн хэргийг илрүүлж, хариуцлага тооцсон гээд оруулчихсан байгаа юм. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажил биш. Харин Ц.Нямдорж захиалагчийг зарлана гэж байсан ч өнөөдрийг хүртэл алга. Сүржин мэдэгдэл хийж, даржин байдалтай байдгаа болимоор юм. Ц.Нямдорж 20 гаруй жил Хууль зүйн сайд хийсэн. Энэ хүн таван удаа сайд хийхдээ Монголын хууль зүйн салбарт ямар ахиц гаргасан бэ гэдэг нь бүрхэг харагддаг.  Засгийн газар “Чингис” бондын өрийг дарлаа гэсэн. Гэтэл “Евро”бондын 680 сая ам.долларыг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Өрийг өрөөр дарах ажилд өнөөгийн эрх баригчид гаршсан. Дандаа ОУВС-гийн нэр барьж шийдвэр гаргадаг. Ийм зүйлтэй санал нийлэхгүй байгаа. “Мянганы сорилын сан”-тай гэрээ хийсэн гэж байгаа ч нөгөө л өр нэмэгдүүлэх, гадаадын өрийн хэмжээг нэмэгдүүлсэн л асуудал боллоо. Шатахууны үнийн асуудлыг шийдсэн гэж байгаа ч хомсдол хэвээр байна.   АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амлалтаас амлалт руу шилжсэн цаг хугацаа байлаа. Олон нийтийн бухимдал бодит байдал болсон байна шүү. Эдийн засаг өссөн гэчихээд яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Үүний хариултыг бид маргааш жагсаал цуглаанаар нэхнэ. Бид маргааш 60 тэрбумын хариуцлага, буруу шийдсэн татварын нэмэгдлээ цуцлах, далд эдийн засаг бий болсонд хэн хариуцлага хүлээх вэ гэдгээ нэхнэ. 2012-2016 онд хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, эрдэс баялгийн үнэ буурсан үед бид засаглаж байсан. Гэсэн ч бид баялаг бүтээгчдээ дэмжиж, орлого нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Гэтэл энэ Засгийн газрын хийсэн гэж байгаа 30 ажлыг харах юм бол жижиг агентлагийн хэмжээний ажлууд харагдаж байна.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Өнөөдөр  Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Сөрөг хүчин хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ. Жагсахын тулд бид жагсаагүй. Энэ олон татвар бизнес эрхлэгчдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Татвар нэмлээ үнэ нэмэгдэнэ. Маргааш татвар бууруулна гэж байна. Ийм бодлого байдаг юм уу. Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэж иргэд хүнд байдалд орж байна. Ардын намын дотоод “зодоон” Монголын хямрал болж байна. Тэд өнөөдөр 65 болчихоод гурав, дөрөв хуваагдаад зодолдож байна. Өнгөрсөн хоёр жил бол иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн хоёр жил байлаа. Засгийн газарт мэддэг юм юу ч байхгүй. Яагаад татвар нэмж байгаа юм гэхээр ‘ОУВС нэм’ гэсэн гэдэг. Өөрийн гэсэн толгойгүй Засгийн газар байлаа. Давхар дээлтэй Засгийн газар байлаа. Жилийн өмнө юу ярьж байсан, хоёр жилийн өмнө юу ярьж байснаа мартсан хоёр жил байлаа. Бид мартамхай эрх баригчдад сануулсан жагсаал хийнэ. Хонь шиг номхон байх юм бол эрх баригчид ноолно. Иймээс өнөөдөр хамтдаа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулъя гэлээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22