Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

2018-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН–ОЧИР Намд лидер хэрэгтэй. Энгийнээр лидергүй нам залуургүй хөлөгтэй адил. Далайн давалгаа хааш нь аваачина, тийшээ зомгол адил хөвдөг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр Монголын төрийн эрхийг барьж байгаа МАН яг тийм байдалтай болоод байгаа юм. Судлаачдын үздэгээр, энэ намд 2009 оноос хойш лидерийн “ган” нүүрлэжээ. Төрийг засаглах хугацаандаа Ерөнхий сайд, намын даргаа байнга сольдог нь үүний илрэл гэж байна. 2008-2012 оны хооронд ийм явдал болж л байсан. С.Баяраас Сү.Батболдод шилжсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авч, хэт олонх болоод ч Засгийн газраа огцруулж, намын даргаа өөрчилсөн. Ингээд зогссонгүй. МАН-ынхан дахин солихоор хөдөлж эхлээд байна. Уг нь У.Хүрэлсүхийг хэдхэн сарын өмнө МАН-ын гишүүдийн дийлэнхийн итгэл, дэмжлэгээр Ерөнхий сайд, эрх баригч намын дарга боллоо гэж олон нийт харж байв. Гэтэл тийм биш болох нь намынх нь дотоодод өдөр тутам болж буй үйл явдлуудын мэдээллээс харж болохоор байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэсэг бүлгээрээ “хуралдаж”, Засгийн газраа огцруулж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах тухай ярьдаг болсон. УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгэх гэж байна гэж нэг хэсэг ярьсан. Гэхдээ М.Энхболд өөрөө “...Үгүй” гэсэн. Тэгвэл саяхнаас МАН-ын 1970-аад онд төрсөн гишүүд засгийн болоод намын эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж эхэлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар дээр төвлөрөн цуглах болжээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн зун “байгуулагдсан”32-ын бүлгийнхэн нь засгийг огцруулах ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн гэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг угтан өмнөх Засгийн газарт сайд байсан гишүүд нь УИХ-ын чуулган дээр Засгийн газрыг нам шүүмжилсэн. Тэд өнөөдөр болохоор зарлагдсан АН-ын жагсаалыг өөрсөддөө дэм болно гэж үзэж байгаа ажээ. Товчхондоо, МАН-д ийм сонирхлууд нэгдэж эхлээд байгаа гэсэн үг. Дайны хажуугаар дажин гэгчээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын байж байгаа царай нь ийм “бослого”-уудын дэвсгэр болоод байгаа тухай учир мэдэх хүмүүс ярих болсон. Сайд нар нь утаа гэхээр зуух ярина. Тэнгэрт хадсан үнэтэй ганган жийп хөлөглөсөн тухайдаа амь насаа хамгаалах гэсэн юм гэж хөгийн тайлбар хийнэ. Нөхрийнхөө нягтланг авчирч өөрийнхөө хариуцсан яамны сан хөмрөгийг хариуцуулна. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга нь өөрийн итгэлт хоёр нөхөртэйгөө хамтран томилгоо, хуваарилалт хийнэ. Үнэн худал нь нотлогдохгүй ч нүдэн дээр үргэлжлэх ийм мэдээллүүд тасрахгүй. Гэвч дээрх мэдээллүүд үнэн эсвэл худал гэж маргах нь илүүц биз. Хамгийн гол нь энэ бүхэн юунаас болоод гараад байна вэ. Намынхан нь яагаад байн байн засгаа, даргаа унагаад байна вэ гэдгийг МАН-ыг удирдаж байгаа хүмүүс мэдрэхгүй байгаа хэрэг үү. Эсвэл мэдээд байгаа юу. Хариулт нь тов тодорхой. Ердөө л МАН лидергүй болоод байгаа юм. Ер нь нам гэдэг бол төр, засгийн эрхийг авахын төлөөх сайн дурын нэгдэл. Нэгэнт ийм зорилгын төлөө нэгдсэн хүмүүс хэн нэгнээрээ манлайлуулан ажилладаг нь улс төрийн тогтсон ёс юм. Бид Японы Шинзо Абэ, Оросын Владимир Путин нарын удирдагчдыг мэднэ. Тэд намынхаа лидер учраас түүгээрээ дамжуулан улсынхаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байгаад байгаа хэрэг. Харин манай эрх баригчдад тэдэн шиг намдаа хүлээн зөвшөө­рөгдсөн лидер алга. МАН-ынхан хэдэн сарын өмнө сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад М.Энхболдыг түлхэн унагасан. Одоо бас тэр аргаараа У.Хүрэлсүхийг зайлуулахаар ашиг сонирхлоо нэгтгэж байх шиг байна. Яг үнэндээ энэ бүхэн МАН-ын гишүүдийн буруу биш юм. Харин өмнө байсан М.Энхболд,  одоо байгаа У.Хүрэлсүх нар ядаж МАН гэдэг энэ нэгдлийнхээ  хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер байгаагүйн буруу. Гэлээ гээд яахав. Лидер биш л бол биш шүү дээ. Эд гэнэт цоороод учиргүй том лидер болчих нь юу л бол. Гашуун үнэнийг хэлэхэд МАН-д цоо шинэ лидер гарч ирэхгүй л бол ийм маягаар даргаа хэд ч сольж, засгаа хэд ч унагаж тоглож мэдэх зам руугаа орчихсон байна. Тэр хэрээр нь Монгол Улс л хохирно. Эрх баригч нам ийм асуудалтай байгаа. Гэсэн хэдий ч зөвхөн Монголын улстөрчид хийж чадах хүртээмжтэй улс төрийг тэд хийгээд байгаа юм. Юу гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАХН-аас нь салгах оролдлогыг МАН-ынхан уйгагүй хийж байна. Энэ байдлаас нь харвал намд лидер чухал гэдгийг МАН-ынхан маш сайн мэддэг юм шиг байгаа юм. Монголын улс төрийн 20 гаруй жилийн түүхийг аваад үзвэл Н.Энхбаяраас өөр лидер байдаггүй юм. Одоогийн МАН-ын лидер нь Н.Энхбаяр л байсан. МАН-ынхан түүнийг тугаа болгож байхдаа хэдэн ч удаа улс төрийн ялалтад хүрч байв даа. Одоо МАХН-ын лидер нь бас л Н.Энхбаяр. Ерөөс Н.Энхбаяр бол лидер. Тиймээс Н.Энхбаяраас МАХН-ыг салгах юм бол энэ нам суларч, удахгүй болох 2020 оны сонгуульд орон зай гарна гэдгийг МАН-ынхан, бас АН-ынхан ч тооцоолоод байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд МАН-ынхан Н.Энхбаярыг лидер гэдгийг мэднэ. Мэдэхийн дээдээр мэддэг учраас нам руу нь, өөр рүү нь чиглүүлсэн “операци”-аа таслахгүй байгаа юм. Үнэн нь л энэ. Эцэст нь хэлэхэд намд лидер хэрэгтэй. Лидертэй нам л урагшилдаг. Хэрэв лидергүй бол сонгогчид байдаг саналаа өгч, хэт олноор нь төрийн толгойд залаад ч засаглаж чаддаггүй. МАН үүнийг яруу тодоор харуулж байгаа билээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21