Г.Тэмүүлэн: Ард түмний язгуур эрх ашгийн төлөө Үндэсний эв нэгдлийг хангах  хуулийг санаачилсан

2018-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээллээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийн яагаад боловсруулах болов? - Анхан шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна. Иймд иргэдийг намчирхал, талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэхүү хуулийн төслийг боловсруулсан.  Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд залуучууд оюутнууд, иргэд олон нийтээс ирүүлсэн олон санал хүсэлтийн нэг нь энэхүү улстөржилт, намчирхал, талцалтай холбоотой асуудал байсан. -УИХ-д хэзээ өргөн барих вэ? - Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийн талаар иргэд саналаа ирүүлж, Монголын ард түмний язгуур эрх ашиг, хөгжлийн бодлогын асуудлаар хамтарч ажиллан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд уриалж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцлийн чуулган, хэлэлцүүлгийг хийн, хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. -Хуулийн төслийн талаар тодруулахгүй юу? -Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар зорьж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой зааг, хүрээг тогтоож, дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна. Баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох юм. Мөн Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд нэгдмэл байр суурьтай байж, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоно гэж үзэж байгаа. Төрийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас хараат бус, намчирхал, улс төржилтөөс бүрэн ангид байлгах зорилтын хүрээнд улс төрийн нам төрийн жинхэнэ албаны үйл ажиллагаа, томилгоонд шууд болон шууд бус байдлаар оролцох, улс төрийн намаар дамжиж төрийн жинхэнэ албанд орох, бэлтгэгдэх, тэдгээр нь намын ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргийг хатуу хориглохоор тусгасна.  Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгох боломжтой гэж үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21