Ц.Цогзолмаа сайдын ТАЗ-д хүргүүлсэн “захиа”-наас юу уншигдаж байна вэ?

2018-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг тойрсон хэл ам хоёр дахь Засгийн газрын өнгөн дээр үргэлжилж байна. Уг нь анх энэ ажилд Б.Баярсайханыг томилсон. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар сүүлчийнхээ хуралдаанаар түүнийг чөлөөлж, оронд нь Ж.Болормааг томилсон.  Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд Ж.Болормааг чөлөөлчихөв. Ингээд энэ албан тушаалд хэн нэгнийг томилолгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Энэ хооронд өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Захиргааны шүүхэд хандахад, шүүхээс түүнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилохыг даалгасан байна. Гэвч Засгийн  газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өнөөг хүрснээр БСШУСЯ-нд энэ асуудлаар нэлээд “хэрэг” мандаж байгаа бололтой. Учрыг ухвал Ж.Болормааг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсний дараа Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Гэтэл энэ сарын 19-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаад Төрийн албан зөвлөл нь дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчиж зарласан гэсэн шийдвэрийг гаргасан байна. Захиргааны шүүхийн энэ шийдвэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг ихэд бухимдуулсан бололтой. Тэрээр энэ сарын 25-нд Төрийн албан зөвлөлд Мэдээлэл хүргүүлэх тухай 10/868 дугаар бүхий албан тоот илгээжээ. Яг үнэндээ үүнийг нь албан тоот гэхээсээ захиа гэмээр эд байна. Ц.Цогзолмаа сайд үүндээ “...Шүүгчийн энэ шийдвэрээс үүдэн тус яам Төрийн нарийн бичгийн даргагүй болж, цаашид яамнаас хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа тасалдахад хүрч байна” гэжээ. Мөн “...Яам нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэрийг өдөр тутамд гаргадаг тул үүрэг гүйцэтгэгчийн шийдвэр нь хуулийн этгээдийн хувьд илт хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгэж байна”, “...Иймээс яамны эд хөрөнгөд шууд хохирол учрах нөхцөл байдал бий болж байна” гэжээ. Эндээс үзвэл Ц.Цогзолмаа сайд Төрийн нарийн бичгийн даргыг нэгэнт гарсан шүүхийн шийдвэр, Засгийн газрын хуралдаанаар бус Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар “сонгох” сонирхолтой байгаа аж. Тиймээс дээрх сонгон шалгаруулалтад анкет, материалаа өгсөн хүмүүсийг анзаараад үзэхэд гэмгүй л юм байна. Нөгөө талаар Ц.Цогзолмаа сайд Төрийн албан зөвлөл рүү илгээсэн захидалдаа дурдсан шалтгааныг Засгийн газартаа яагаад уламжлаагүй нь анхаарал татна. Хэрвээ хэлж ярьсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүхийн шийдвэрийг үл ойшоогоод, эсвэл төрийн албыг, тэр дундаа БСШУСЯ-ны эд хөрөнгөд хохирол учиртал гүрийж суух хэрэг юу байна вэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Эцэст нь хэлэхэд, төрийн алба хэн нэгний үзэмж, харцаар бус хууль журамд заасан ёсоор тасралтгүй үргэлжлэх учиртай билээ. Ийм л зүйлийг энэ “захиа”-наас олж үзэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21