“Засаг-100”: Сайд нарын эшлэл

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Засгийн газрын 100 хоногтой холбогдуулан хэлсэн сайд нарын эшлэлийг хүргэж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин
“Бид нэг завин дээр суусан учраас бүгдээрээ жигд сэлүүрдэнэ шүү,сэлүүрдэж байгаа дүр эсгэж болохгүй”
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар
“Төрийн өмчит компанийг хөрөнгийн биржээр хувьчлахыг эрчимжүүлж олигархийн засаглалаас олон түмний засаглал руу шилжүүлнэ”
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
“Эрдэнэт” үйлдвэр компанийг төрийн мэдэлд авах тухай УИХ-ын тогтоол гараад жил болж байна.Өмнөх засгийн газар харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй.Ийм байхад улсын бүртгэлд бүртгэчихсэн юм билээ.Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн.Өдгөө гарсан шийдвэрийн гол ялгаа нь засгийн газар тооцоогоо хийгээд,харилцан суутгал хийгээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авч байна”
Боловсрол соёл,шинжлэх ухаан,спортын сайд Ц.Цогзолмаа
“2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд сугалаа сугалж,танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр арилна”
Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
“Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар.Бид макро эдийн засгийг тогтвортой түвшинд байлгах,төсөв,санхүүгийн бодлоготойгоо зөв уялдуулж,гадны хөрөнгө оруулагчтай зөв бодлогоор харьцах учиртай”
Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн
“Агаарын  бохирдолыг зөвхөн эрчим хүчээр шийдэхгүй.Орон сууцжуулах,шахмал түлшний үйлдвэр ашиглалтад оруулах,эрчим хүчний хуримтлалтай халаагуур ашиглах боломж бий”
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
“Томуу,томуу төст өвчин хүчтэй дэгдэж байна. Дэгдэлтийг бууруулахын тулд засгийн газраас 2.4 тэрбум төгрөгийг шийдүүлж чадлаа. Гэхдээ асуудал мөнгөндөө биш юм.Өвчний дэгдэлтийн нөхцөлд эрүүл мэндийн салбар юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж чадсан”
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
“Чингис бонд”-ын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг товчоор дүгнэвэл, Ямар нэгэн хандив цуглуулсангүй,валютын нөөцөд хүндрэл учруулсангүй.Сангийн сайдаар очсоноос хойш бид арилжааны банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй.Харин Засгийн газрын бондын зах зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байна”
Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
“Хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хэрэгтэй.Энэ хувьсгал байх ёстой”
Зам,тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-эрдэнэ
“Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын хаалгаа өргөтгөн тэлэх,нисэхийн салбарыг менежментийн хувьд шинэчлэх,либеральчлах хүрээнд хийх ажил их байна”
Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
“Аялал жуулчлалыг улсын тэргүүлэх салбар болгохын төлөө өрсөлдөх чадвараа дээшлүүлж,шат дараатай ажлуудыг санаачилж  нэг жилд монгол улсад аялаж буй жуулчдын тоог нэг сая,тэднээс олж буй орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх томоохон зорилт дэвшүүлээд байна”
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
“Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,УИХ-д бодит байдал,Зэвсэгт хүчний хөрөнгө,санхүүгээр дэмжих болсныг үнэн зөвөөр ойлгуулах чин хүсэл байна.Тэгэхгүй бол зөвхөн энхийг сахиулах ажиллагаанаас олсон орлогоор цаашаа явна гэвэл эргээд батлан хамгаалах салбараас хуулиар оноосон үүрэг хариуцлагын дагуу 100 хувь шаардлага тавьж,100 хувийн гүйцэтгэл нэхэхэд хэцүү болно”
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
“Нэгдүгээр сарын 18-нл Брюссельд болсон Европын  Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалтын үеэр Монгол Улсыг татварын “хар жагсаалт”-аас гаргах нь зөв гэж шийджээ.Энэ саналаа дараагийн буюу 23-нд болох хуралд оруулахаар болсон байна.Бид эндээс эерэг үр дүн гарна гэж итгэж байгаа”
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
“Хөдөлмөр,нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй,ил тод байх ёстой. Манай салбарт тусламж дэмжлэг хүссэн хүмүүс  ханддаг.Тэр хүмүүс ямар нэг чирэгдэл учруулахгүй,хүнд сурталгүй үйлчлэх үүргийг бид төрийн өмнө хүлээж байгаа. Тиймээс тавьсан асуудалд нь судлаад хариу өгье гэж хандах нэг ч албан тушаалтан энэ салбарт байх учиргүй”
Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21