“Засаг -100”: У.Хүрэлсүхийн онцлох эшлэлүүд

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа дүгнэлээ. Засгийн газрын тэргүүн салбарын сайд нартайгаа зэрэгцэн сууж байгаад хэлсэн сүржин мэдэгдлүүдээс нь онцлон хүргэж байна. 

-Төсвийн орлого 500 тэрбумаар давсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн, гадаад валютын нөөц нэмэгдэж, 3.2 тэрбум ам.долларт хүрлээ.

-Айл чухал үедээ хэрэглэхээр хэдэн цаасаа арслантай авдартаа хадгалдаг. Түүнтэй адил Монголбанкинд цэвэр албан нөөц гэж бий. Тэр нь 3.2 тэрбум ам.долларт хүрсэн. 

-2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөр боловсруулж дууссан. 

- 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглоно. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ажээ.  

-Энэ онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах болно.

-Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад дэлхийд байхгүй том сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.

-Ирэх хоёр жилийн хугацаанд таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно. 

-Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ.

-Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. 

- Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай.

-“Эрдэнэт”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Заргалдах уу, яах вэ гэдэг нь нөгөө талын асуудал.

-Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн. Цэр нь цээжиндээ байх ёстой. Эмхлэх ёстой юмаа эмлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй.

- “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашдаа улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.

Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21