У.Хүрэлсүх: Уул уурхайгаас эрдмийн эдийн засагт шилжих шаардлагатай

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын дээд боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөн Төрийн ордон болон салбар сургуулиудад болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд 97 их, дээд сургуулийн удирдах албаныхан, багш, оюутны төлөөллөөс бүрдсэн 800 гаруй хүн оролцож, салбарынхаа тухай ярилцсан юм. Энэ удаагийн зөвлөгөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болсноороо онцлог. Тэрээр “Бид өнөөдөр инноваци, мэдлэг, технологи, даяаршлын эрин XXI зуунд амьдарч байна. Энэ зууны ирээдүй болсон хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэнд хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Аливаа улс орны нийгмийн байдал, дэлхий даяар тухайн орон хэрхэн хөгжиж буйг боловсрол, технологи инновацийн хөгжлөөр нь тодорхойлж байна. Даяаршлилтай хөл нийлүүлэн алхсан 20 гаруй жилийн хугацаанд манай дээд боловсролын салбарт эрс шинэчлэл хийгдэж, сургалтын хэлбэр агуулга өөрчлөгдөж, уг салбарт хувийн сургуулиуд огцом нэмэгдэж, үүнийг дагасан дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт гарчээ. Инженер технологийн чиглэлээр сурах оюутан бага байгаа нь ойрын ирээдүйд технологийн салбарт чанартай мэргэжилтэн дутагдахад хүрч байна. Өөрийн орны хөгжлийн онцлог, нийгмийн онцлогт тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг хөгжүүлэх урт,  хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарчээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлэх нь амин чухал асуудал болоод байна. Иймд орчин үеийн их, дээд сургууль нь оюутанд зөвхөн хичээл зааж, онолын мэдлэг олгодог хуучин арга барилаас татгалзаж, илүү судалгаан дээр суурилсан мэдлэгийг олгодог болсон. Бид мал аж ахуй, уул уурхай төвлөрсөн эдийн засгаас эрдмийн эдийн засагт шилжих шаардлагатай байна” гэсэн юм.   ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ МОНГОЛ ХӨРСӨНД БУУЛГАЯ [caption id="attachment_30942" align="aligncenter" width="645"] Энэ удаагийн зөвлөгөөнд багш, сурган хүмүүжүүлэгч, оюутны төлөөлөл 800 гаруй хүн оролцлоо.[/caption] БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Энэ зөвлөгөөний гол зорилго нь салбартаа тулгамдаад буй хамгийн чухал асуудлыг ярилцаж, гарц хайж, нэгдмэл ойлголттой болоход оршиж байна. Мөн дээд боловсролын байгууллагын засаглал, санхүүжилтийн тогтолцоог хэрхэн өөрчлөх, багш болон оюутны чадамжийг хэрхэн сайжруулах, нийгмийн асуудал, багш нарын цалин, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрхэн нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийг хэрхэн хөгжүүлэх вэ сэдвээр ярилцаж байна. Өнөөдөр дэлхий даяар дээд боловсролын хөгжил зах хязгааргүй болж байна. Томоохон их, дээд сургуулиуд бусад оронд салбараа нээж байна. Бид ч энэ чиг рүү хөгжих хэрэгтэй. Дээд боловсролын тогтолцоо, чанартай, чанаргүй энэ олон сургуулийг яах вэ гэдгийг ярилцах цаг болжээ. Монгол залуустаа дэлхийн боловсролыг хэрхэн олгох вэ. Түүнийг монгол хөрсөнд яаж буулгах вэ гэдгийг бодлогоор нь зохицуулах хэрэгтэй байна” гэсэн юм. Зөвлөгөөний хоёр өдөр төлөөлөгчид дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт судалгаа, үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын төвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх зэрэг сэдвээр ярилцаж илтгэл тавьсан юм. Мөн салбар сургуулиудад “Дээд боловсрол” үзэсгэлэнг дэлгэж, шинэ танхимуудыг нээлээ. Энэ үеэр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “2013 онд 187 оронд хийсэн боловсролын индексээр манай улс 0.694 оноогоор 70 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Харин 2017 онд 0.668 оноо өмнөхөөсөө буурчээ. Энэ хугацаанд дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, зарим орны боловсролын салбар урагш ахисан байна. Харин бид байрнаасаа хөдлөхгүй, дороо хий эргэсээр байгааг энэ үзүүлэлтээс харж болно. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй 95 сургууль бий. Бид дэлхийд дээд боловсролын чанараараа доогуур орж буй хэрнээ их, дээд сургуулийн тоогоороо тэргүүлж, хүн амд ногдох хувиараа АНУ-тай зэрэгцэж байна” гэв. Зөвлөгөөний үеэр багш нар багшийн хөгжлийг эрчимжүүлж, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх  арга замыг тодруулахад анхаарах шаардлагатай байгааг онцлов. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21