А.Эрдэнэбаяр: Улсаа аврахын төлөө нэгдэж тэмцэхээс өөр зам алга

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн  дарга Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.   -Улсаа аврах хөдөл­гөөнд ямар хүмүүс нэгдэв, орон даяар эхлүүлсэн нам бус иргэдийн уулзалтаар ямар асуудал хэлэлцэж байна вэ? -Улсаа аврах хөдөл­гөөн нэрнээсээ эхлээд ямар санаа зорилготой нь тодор­хой байгаа. 40 гаруй төрийн бус байгууллага,  иргэний нийгмийн тө­лөө­лөл, иргэд нэгдэн  Улсаа аврах ард түмний үндэс­ний хөдөлгөөн байгуулъя гэж Монголын нам бусчуудын холбооны зүгээс зар тавьсны дагуу оны эхнээс үйл ажил­лагаагаа эхэлсэн. Бид  улс орны болохгүй, бүтэхгүй байгаа зүйлүүдийн эсрэг тус тусдаа тэмцэж, дээд шатны байгууллагад ханддаг ч амжилт олохгүй байна. Түүхээ харах юм бол Монголын ард түмэн эв нэгдэлтэй, атгасан гар шиг байж амжилтад хүрч байсан уламжлалтай. Тэгэхээр түүхээ харсан ч, улсынхаа хойч ирээдүйг  бодсон ч бид нэгдэх ёстой, ийм цаг нь болжээ гэсэн  уриалгыг Монголын нам бусчуудын холбооны зүгээс гаргасан юм. Нэгдсэн хурлаа хийж, хөдөлгөөндөө нэр өгч, эхний ээлжинд 11 ТББ-ын тэргүүн цуглаж санал бодлоо хуваалцсан. Тэд гарын үсгээ зурж, хөдөлгөөнийг хэн удирдах вэ гэдгийг тогтсон. Дот­роо аймаг, сум, дүүрэгт сал­бартай байх ёстой гэж үзсэн. Анхны хурал­даанаас Удирдах зөв­лөлийн даргаар намайг сонгож, Ерөнхий зохи­цуу­лагч, дүүрэг, айм­гийн зохицуулагч нарыг  томилсон. Эхний ээл­жинд нийс­лэлийн нам бус иргэдтэй уулзсан. Мон­голын бай­галийн баялгийг зарж  мөнгийг нь оффшор дан­санд нуусан хүмүүстэй нэн яаралтай хариуцлага тооцох асуудлыг иргэд тавьж байна. Энэ өмнө нь ч яригдаж байсан сэдэв. Одоо шуурхайлах, улсаа өрнөөс гаргахыг төрөөс шаардах, тэмцэх ёс­тойг уулзалтад орол­цог­чид онцоллоо. Улс орноо аврахын тулд мон­гол­чууд, нийт иргэд нэгдэх ёстой. Нэгдэж чадсан бол одоо хөдлөх цаг нь болсон гэдгийг олонх нь хэллээ. Намын хатуу гишүүнчлэлийн  асууд­лаар ч санал солилцлоо. Бид улс төрийн сон­гууль явуулаад 29 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд намууд хатуу гишүүнчлэлээр тог­лолт хийж, улс орноо, үндэс угсаагаа үгүй хийх хэм­жээнд хүргэсэн. 2016 онд зохион байгуулагдсан 60 тэрбумын гэх тодот­гол­той, дээр нь авлига, хээл хахуулын шинжтэй үйл ажиллагааны үндсэнд бий болсон УИХ эрхзүйн чадамжгүй. Өөрсдөө ч тэрийгээ хэлж байсан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч “Энэ УИХ чадамжгүй, тараах  ёстой” гэж мэдэгдэж бай­сан. Бид ч тийм байр суурьтай байгаа. Нам байх аваас бодлого, мөрийн хөтөлбөрөөр л өрсөлд­­дөг байх учиртай. Гадныхны гар хөл болж тэдэнтэй үгсэн хуйвалдаж  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг алдагдуулах, ард түмнээ мөлжих, газар нутгаа зарах, баялгаа  цөлмөх дам­жааны сургалтад хам­­рагдсан намын нэр зүүсэн МАНАН бүлэг­лэлийнхнээс салах цаг болсон. УИХ-ыг тарааж дахин шинэ сонголт хийх шаардлагатай. -Танай хөдөлгөөнийг хөдөөгийнхөн хэр дэмжиж байна вэ?  -Төвийн бүсийн  Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийсэн.Хөвсгөлд аймгийнхаа төсвөөс 120 сая төгрөгийг хайгуул хийнэ гэж зарлаг­дан лиценз олгосон зөрч­лийг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж бай­сан. Бид тэдэнтэй нэг­дэж салбар зөвлөлөө бай­гуулж, удахгүй шаар­дах бичгүүдийг төр, засагт хүр­гэхээр боллоо. Ерөөс хаана ч очсон Монголын байгалийн баялгийг ухаж төнхөж улаан шороо үлдээхийн төлөө МАНАН бүлэг­лэл, намын хатуу гишүүнч­лэлтэй нөхдүүдийг гар хөл болгон дээрэм, луй­вар хийж, ард түмнийг сөх­рүүлж дуусч байгаа нь ойлгомжтой байна. Сая бид зүүн бүсийн  иргэдтэй уулзлаа. Үүний дараа иргэдийн байр суурийг нэгтгэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хуульзүйн сайдад хугацаа заасан албан бичиг хүргүүлнэ.Хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд да­раагийн шатны тэмц­лийн хэлбэрийг сонгож, эхний ээлжинд улс орон даяар жагсаал, цуглаан зохион байгуулна. Улмаар нүүр тулсан уулзалт,  хэлэлцүүлэг хийнэ. Эрх баригч, олигархиудтай халз мэтгэлцэнэ. Бид хөдөлгөөн анх байгуулсан өдрөө Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Хариуг 30 хоногийн дотор ирүүлэх ёстой ч алга. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар яриад “Бид судалж байна. Тодорхой хариу өгнө” гэсэн учраас харзнаж байна. -Иргэд ямар саналуудыг түлхүү ирүүлж байна? -Хаана ч очсон бидэн­тэй нэгдэх иргэд, ТББ-ын тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Монголын ард түмэн ядарч туйлдаж цөхрөнгөө барж байна. Дээр нь оны эхнээс УИХ, Засгийн газар ОУВС-тай зөв­шилц­сөн нэрийн дор ир­гэдийн нуруун дээр  үүрүүлсэн татварын да­рамт хүндээр тусчээ. Хэсэг хүн баяжиж, хагар­тал цадахын төлөө ард түм­нийг доромжилж, туйл­дуулж болохгүй. Сон­гууль дөхөхөөр тав, арван төгрөг өгч, ТҮЦ-ний өр дарж санал худалдаж авч ард түмнийг авлигад уруу татдагаа болих хэрэгтэй. Сонгуулийн үеэр иргэдэд мөнгө амлаж төрийн эрх мэдлийг хуваан авч болох юм гэдэг шинэ санаа тог­толцоог МАНАН бүлэг­лэл хоорондоо тохиролц­соны улмаас бий болго­сон. Ард түмнийг ядуу байлгах нь төрийн эрх мэдлийг барих өмч, хөрөнгө завших, баялгийг ухаж, газар нутгийг ху­дал­­дан борлуулах, барь­цаанд тавих, өөрсдөө бая­жихад том тулгуур нь бол­сон байна. Үүнийг иргэд мэддэг ч МАНАН бүлэглэлийг гаргахын тө­лөө хошуурдаг нь намын хатуу гишүүнч­лэл­тэй, жалга довны үзэл баримтлалтай мөн итгэмт­гий байдал бодит үнэн мэдээлэл байхгүйтэй шууд холбоотой. Дээр нь тэд­нийг дэмжиж  дэвүүр, сэлүүрийн үүрэг гүйцэт­гэдэг хүмүүс ухамсраараа болих хэрэгтэй. -Тэр нь хэн юм бэ? -Олны хайр хүндлэл хүлээсэн жүжигчин, дуу­чин, тамирчин, сэт­гүүлч, багш, эрдэмтэд ирээ­дүйгээ умартан нэг талд нэгнээ муулж нөгөөхийг сайлдаг алиа байдлыг боль­чих хэрэгтэй байна шүү дээ. Энэ байдал мон­гол хүн өөрийн болоод  үр хүүхдүүдийнхээ ирээ­дүйн төлөө үнэн бодит хариуцлагатай сонголт хийхэд саад болж олигар­хиуд намынхаа үүрэг даал­гаврыг ард түмэн дээр хэрэгжүүлсний нө­лөө­гөөр өнөөгийн бид­ний амьдралын гунигт түүх эхэлсэн. Сонгуульд дэмжсэн нам нь эсвэл хүн нь сонгогдвол иргэдийн тархийг угааж буруу сон­голт хийлгэснийхээ шан харам­жид хэдэн зуун сая төг­рөгийг, зарим нь төс­вөөс янз бүрийн төсөл тендер, нэрд гар­сан уран бүтээлчид, тамир­чид, зарим сэтгүүлч аман­даа багтахгүй их мөн­гөөр хахаж цадталаа худал­даг­дан манлайлж нийг­мийн сэтгэлгээг дорой­туулж, салхи шуурга шиг бужигнуулснаа хэ­зээ ч ухаарахгүй, иргэ­дээс уучлал гуйхгүй өн­гөр­дөг. Бид ингэж яв­саар улсаа мөхөөх, өөрс­дөө эх орон, газар нутаг, эрх, эрх чөлөөгүй тусгаар тогт­нолоо алдах хэмжээнд хүрлээ. Эрх мэдэл авсан нам, улстөрчид ард түм­­нийг өртэй, завгүй байл­гаж, архинд живүүлж байна. Ард түмэн сэрчих вий, босох вий гэдгээс тэд их  айж байна. Бид­нийг аймгуудад уулзалт хийхээр очиход МАН, АН-ынхан зохион бай­гуулалттай хурал, олон нийтийн ажил зохиох, халамжийн үйлчилгээ явуулах зэргээр ирц бүр­дэлтэд саад хийж байна. -Та УИХ-ыг тарааж, шинэ сонголт хийх хэрэг­тэй гэлээ. Өөр ямар хувил­барыг санал болгож байгаа юм бэ? -Парламентын засаг­лал­тай манай улсын хувьд дээд, доод шатны хоёр танхимтай байх нь зохис­той. Нам бус иргэд, намаас түдгэлзсэн хүмүүс нэр дэвшээд сонгогдвол дээд шатны танхимд ор­но. Доод шатны танхимд намуудаас тодорхой тоо­ны хүмүүс орж хяналт тавих, хамтран ажиллах ийм байр суурь очих нь зүйтэй. Өнөөдөр УИХ-д суугаа гишүүд зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байна. Өөрсдийнх нь эрх ашгийг биелүүлэхгүй болохоор Засгийн газрыг тараая гэж ярьдаг гадны гар хөл болсон гишүүд ч бай­на. Улс орноороо  шунал­тай улстөрчдийн хөлд үрэгдлээ. Их хур­лын гишүүд бүгд хэн нэгэн­дээ барь­цаалагдсан. Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолыг энэ цагийн байдалд хөрвүүл­бэл, ард иргэдийн тур­сан, МАНАН бүлэг­лэ­лийн намынхан өнгө засч таргалсан нь жигтэй­хэн. Бодлоготой зориг­той шуурхай ажил­лах, халамжийг хэт хавт­гайруулахгүй байх, төсвөө хэмнэх үүднээс дэд сайдууд, агентлагийн дэд даргыг цомхотгох нь зүйтэй. Ингэж чадвал ОУВС-тай хэлцэлд орж тат­варын асуудлыг ший­дэж чадна. Ардчилал нэрийн дор хүнийг шулж, мөл­жиж, дээрэмдэж, тонож, боолчилдог оли­гархи бүлэглэлийн нийг­мээс салах цаг нь бол­­сон. Нийгмээ үнд­сээр нь өөрчлөх шинэ тог­тол­цоог бий болгох шинэ хүн,мэдлэг боловсролтой залуус, охид Монголд бий. МАНАН бүлэглэлийн намын харъяалалтай хөрөн­гөтнүүдэд 2020 онд итгэл хүлээлгэж, эх орноо, газар нутгаа хойч ирээдүйгээ бүр мөсөн алдах тэнэг сонголтыг ард түмэн бид яав ч хийх ёсгүй. Үүнийг дор бүрдээ  анхаарах ёстой. Иймд  манай хөдөлгөөнөөс  нийт иргэдээ ЭХ ОРНООСОО УРВАГЧ, ОФФШОР, АВЛИГАЧ НАРТАЙ ТЭМЦЭХ хүч­тэй бодлогын дор нэг­дэхийг уриалж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21