Уяачид, шатахуун импортлогчдод ялагдсан долоо хоног

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн тэргүүн хөдөө орон нутагт ажиллаж, УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам улс дахь айлчлалаа өндөрлөлөө. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орны өмнө тулгамдаж буй цаг үеийн асуудалтай нүүр тулав. Засгийн газрын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал шатахууны үнэ байв. 10 гаруй хоногийн турш ШТС-ууд иргэдээс нүүр буруулж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэсэн. Зохиомол хомсдол үүсгэж, үнээ нэмэхээр үгсэн хуйвалдаж буй импорт­логчдод Засгийн газар бууж өгөх үү, эсвэл төр төмөр нүүрээ харуулах уу гэсэн асуулт нийгэмд байв. Гэсэн ч Засгийн газар бууж өглөө. Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргав. Ингэснээр 2018 оны Улсын төсвөөс 65 тэрбум төгрөг сох  дутлаа. Хоёрхон сарын өмнө 2018 оны Улсын төсвийг батлахдаа тодотгол хийх шаардлагагүй сайн төсөв боллоо хэмээн Сангийн сайд нь зарлаж байсан ч төсөв нь дотроосоо эхлээд идэгдэж эхлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар “Шатахууны  онцгой албан татвараас 65 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан. Гэсэн ч онц­гой албан татварыг тэглэс­нээр энэ мөнгө төсвөөс хасаг­даж байна. Бид төсөл хөтөлбөр болон бу­сад орлогоос нөхөөд явна” гэв. Ийнхүү шата­хуун импортлогч компа­ниудын таа­лалд тааруулж ажил­лах шийдвэрийг Зас­гийн газар гаргаж, хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж ажиллахаар болов. Үүний дараах Засгийн газ­рын шийдвэр бас л тал зассан, ялагдсан шийдвэр байлаа. Морин спортын хор­хойтнууд, уяачдыг Засгийн газар дийлэхгүй гэдгээ энэ шийдвэрээр батлав. Өвлийн морин уралдааныг хориглох хүсэлтийг хүний эрхийн ТББ-уудаас Засгийн газарт хүргүүлсэн. НҮБ-аас хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргавал хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч Засгийн газар хүүхдийн эрхийн талд зогсож чадсангүй. Морин спортын хорхойтнууд, уяачдын талд шийдвэр гаргалаа. Өвлийн морин уралдааныг хориглохгүйгээр хүүхдийн насыг 12-оос дээш байхаар зааж өгөв. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хувьд уяачид, шатахуун импортлогчдод ялагдсан долоо хоног болов. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Жибути Улс, Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэж гишүүд дэмжлээ. Мөн Эрчим хүчний үр ашиг, хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016, 2017 оны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөх асуудал багтсан юм. Өмнө нь Дарханы ДЦС өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХ-ын зарим гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал хөндөгдсөн. УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн нэрсийг зарлав. Энэхүү жагсаалтыг Б.Наранхүү дахин тэргүүлжээ. Хуульч Д.Миеэгомбо Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт эрхэм гишүүнийг эгүүлэн татах хүсэлтээ энэ сарын 23-нд өгсөн гэдгээ мэдэгдлээ. Мөн АТГ-аас цаг үеийн асуудлаар мэ­­дээлэл хийж, хоёр ч ги­шүүнтэй холбоотой асууд­лыг мэдээлэв. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авсан бөгөөд түүний хэргийг тус газраас үргэжлүүлэн шалгаж буй юм байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын их хурлыг хууль бусаар зарласан. Ингэхдээ хууль бус санхүүжилт авсан эсэх асуудлыг АТГ-аас шалгаж прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

1 цаг 50 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

1 цаг 54 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

2 цаг 4 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

2 цаг 7 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2 цаг 8 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

7 цаг 49 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

7 цаг 54 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Өчигдөр 12 цаг 35 мин