МАН-ын 70-аад оныхон намаа “доргиох” уу?

2018-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Эрх баригч МАН-ын эв нэгдлийн асуудал зөвхөн энэ намын бус улс орны хэмжээнийх юм. Учир нь МАН бужигнавал улс бужигнана. Тэд өнгөрсөн зунаас хойш дотооддоо бужигнаж, энэ хэрүүлийнх нь дүнд ард түмэн багагүй юм үзсэн. Тэгж тэгж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга болгосон. Гэтэл одоо дахиад л Засгийн газрыг “онхолдуулах” тухай ярьцгаах болсон байна. Хэдийгээр АН-ынхан болоод Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг огцруулах талаар мэр сэр ярьж байгаа ч тэд унагаж чадахгүй. Харин засгаараа наадаж мэдэх хүмүүс МАН-д л байгаа юм. Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэх яриа хэлцэл гудамжнаас Ордон руу шилжиж буй бололтой. Гэхдээ хүмүүсийн таамаглаад, бас барим тавим яриад байгаагаас байдал огт өөрөөр эргэж магадгүй байна. Тодруулбал, МАН-ын 70-аад оныхон ойрноос бүлэг хүрээ үүсгэн сүрхий сүжирцгээх болжээ. 1970-аад онд төрсөн улстөрчид гэсэн үг л дээ. Тэд “...2020 оны сонгуульд МАН энэ чигээрээ орвол ялагдана. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шинэ цочир санаа оноо, ажил төрөл гарахгүй юм байна. Бас УИХ-ын дарга М.Энхболдыг ч МАН-ын удирдагч гэж харах хэрэггүй” гэцгээжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдагч нь У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч биш гэсэн байна. Тиймээс МАН-ын дараагийн удирдагч 70-аад оныхноос төрөх ёстой гэж байгаа аж. Одоогоор тэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарыг “тойрон хүрээлсэн” байдалтай байна. Эх сурвалжийн мэдээллээр МАН-ын 70-аад оныхон тун удахгүй намаа доргиосон томоохон акц хийх юм байна. Товчхондоо 70-аад онынхон хэн нэгнийгээ МАН-ын даргаар өргөмжлөхөөр тэмцлийг эхлүүлэх бололтой. Ирэх хаврын улс төрийн гол үйл явдал нь энэ болно гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21