Ч.Хүрэлбаатар: Шатахууны татварыг тэглэснээр улсын төсвөөс 68 тэрбум төгрөг дутаж байна

2018-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нефтийн хомсдол, шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаас болж нийгэмд бухимдал үүсээд байсан юм. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлага тулгарсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаад томилолттой байсан тул Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаралтай арга хэмжээ авч хуралдаанд танилцуулжээ. А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг хүргэж байна.   -Засгийн газар ямар нөхцөл шалтгааныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан бэ? -Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүртлээ өсөөд байна. Судалгаанаас харахад 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны үед нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж байна. Ингэснээр одоо бий болоод байгаа шатахууны хомсдол бүрэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. -Бусад автобензин, дизелийн түлшний тухайд? -Евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээсэн. -Онцгой албан татварыг хэвээр үлдээс­нээр үнэ хэт өсөх эрсдэл үүсэхгүй юу? -Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад улсын зүгээс дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй, зах зээлийн зарчим яах аргагүй баримтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс гадна А95, А98 автобензинийг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А80, АИ92 нь өргөн хэрэглээний барааны суурь үнийг хөдөлгөх эрсдэлтэй учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж ийм шийдвэр гаргаж байна. -Онцгой албан татвар ногдуулах замаар төсөвт бүрдүүлэх орлогыг яаж нөхөхөөр тооцсон бэ? -А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон. -Шатахуун импорт­логч­дын зүгээс зарим шатахууны үнийг нэмж, зохиомол хомсдол үүсгэсэн гэж иргэд бухимдаж байгаа. Үүнд ямар арга хэмжээ авах бол? -Үнийн зөвлөл өмнө нь хуралдаад үнэ нэмэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Гэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ өсчихсөн, Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хүлээлт үүсчихсэн байсан учир татан авалт дээрээ хязгаарлалт хийж, багасгасан байсан болов уу гэж бодож байгаа. Үүнээс үүдэн хомсдол, иргэдийн дараалал үүссэн байх. Засгийн газар яах аргагүй хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх эрсдэл байсан учир ийм шийд гарлаа. -Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргаж, Мүүдиз агентлаг зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Энэ нь манай улсын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг бататгаж байна гэж харж болох уу? -Өчигдөр Европын холбооноос албан ёсоор “Татварын зорилгоор хам­тарч ажилладаггүй орны жагсаалт”-аас Монгол Улсыг хассанаа мэдэгд­сэн. Гэхдээ хаслаа гээд бүх асуудал шийдэг­дэж байгаа зүйл биш. Бидний хувьд татварын орчноо олон улсын стандартад нийцүүлэх, ил тод, нээлттэй болох чиглэлийн эрх зүйн орчноо шинэчлэх, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэн, ажилтан сургах зэрэг олон зүйлийг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22