Оюуны өмчийн байгууллагыг сэргээх санал гаргав

2018-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэхээр тусгажээ. Энэ үеэр гишүүд Оюуны өмчийн байгууллагыг сэргээе гэсэн саналыг гаргасан юм.   Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү: -Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, техник, цахим сүлжээгээ сайжруулах байдлаар жил, дөрвөн сарын бэлтгэл хийсэн. Манай ажилчид иргэдэд боломжийн хэрээр үйлчилж байгаа. Гишүүд очиж үзнэ гэвэл татгалзах зүйл алга. Нарийндаа бол 2016 оны наймдугаар сард паспортын бэлдэц байхгүй гэдэг шалтгаанаар 45 хоног паспорт саатаж байсан. Одоо бол долоо хоногийн дотор паспортыг гаргаж байгаа. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Онлайн горимд шилжүүлэх, “Нэг иргэн-Нэг бүртгэл” мэдээллийг нээлттэй болгох, үйлчилгээний төрлүүдийг хуваах гээд шинэлэг зүйл байна. Оюуны өмчийн бүртгэлийг улсын бүртгэлтэй нэгтгэдэг нь буруу. Энэ хоёр бол тусдаа функц, үйл ажиллагаатай байгууллага. Нэг агентлагийн тоог нэмсэн ч энэ хоёрыг салгах хэрэгтэй” гэсэн юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Монголын төрд зайлшгүй байх ёстой ном журмаараа байсан юмыг байхгүй болгоод буцааж сэргээдэг буруу.  Оюуны өмчийн байгууллагыг тусгаарлах саналыг хавар оруулж ирнэ. Оюуны өмчийн байгууллагын бие даасан хэлбэрийг сэргээх ёстой” гэлээ. Түүнчлэн иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх. Иргэний үнэмлэхийг шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зохицуулалтыг тусгажээ.Энэ үеэр гишүүд бүртгэлийн системийг цахимжуулах нь эрсдэлтэй гэдгийг хэлж байсан юм. Үргэлжлүүлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.  Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал  харгалзахгүй бүртгэхээр тусгажээ. Түүнчлэн Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг тусгасныг гишүүд дэмжлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21