Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санг цахимаар уншина

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Монгол Улсын Эрдмийн их сургууль ОХУ-ын “Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-ийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим номын сангийн танхимтай боллоо. Нийт найман мэдээлэл хүлээн авах компьютер суурилуулсан цэлгэр танхим үүдээ нээжээ. Энэ номын сангаар дамжуулан эрдэмтэн судлаач, магистр, докторуудад төрөл бүрийн мэдээллийн нөөцөд электрон хэлбэрээр хандах боломжтой болсон байна. Одоогоор электрон хэлбэрээр буюу тоон технологийн аргаар шилжүүлсэн 630 гаруй мянган бүтээгдэхүүн тус номын санд бий. Үүнд номноос гадна бичлэг, аудио, кино архив гэх мэт өргөн хүрээний мэдээ материалууд багтжээ. Жишээ нь, 1800-аад оны Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтцийн ховор нандин зураг байлаа. Электрон номын сангийн ачаар номын фондод үнэ төлбөргүй хандах эрхтэй болж байгаа нь Оросын талаас манайд оюуны өндөр хөрөнгө оруулалт хийж байна гэж сургуулийн хамт олон онцоллоо. МУЭИС-ийн нээлттэй инновацийн төвийн захирал, ШУ-ны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэ “Манай сургууль нь судлаач багш, оюутнаас бүрдсэн манай улсын анхны судалгаанд суурилсан их сургууль. Судлаач хүнд номын сантай харьцах нь хамгийн чухал. Тиймээс ОХУ-ын мэдээлэлжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн системийн талаар тэргүүлэгч “Центр Информ” компаниар дамжуулан энэ танхимыг байгууллаа. Энэ танхимыг бий болгосноор Монгол, Оросын харилцаа, энэ хоёр улсын түүх, хэл, дэлхийн бусад номын сантай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой” гэсэн юм. Энэ номын санзөвхөн МУЭИС-ийн гэлтгүй орос хэлний мэдлэгтэй бүх уншигчдад нээлттэй үйлчлэх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21