З.Нарантуяа: Шатахууны үнийн өсөлт Онцгой албан татварын нэмэгдэлтэй шууд холбоотой

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/  хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг сонслоо. -Улсын бүртгэлийн  хуулийн төслүүд дээр ямар байр суурьтай байгаа вэ? -"Улсын бүртгэлийн багц хууль олон асуудлыг хөндөж байгаа учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.  Хамгийн энгийн жишээ дурьдахад, өмнөх хуулийн шинэчлэлээр цахим хэлбэрт шилжүүлсэн хэдий ч иргэний бүртгэл давхарддаг зэрэг асуудалтай зүйл сонгуулийн үеэр олон гарсан.Сонгуулийн үеийн зөрчил маргаан, гомдлын ихэнх асуудал бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байсан. Тиймээс үүнийг хуулиар нарийвчлан эргэж харах шаардлага байгаа.Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа хуулиар Улсын бүртгэлд оюуны өмчийн эрхийн тухай асуудал нэгтгэгдсэн. Тэгвэл оюуны өмчийн эрхийн тухай асуудал олон улсын болон НҮБ-ын конвенцоор зохицуулагддаг. Мөн энэ хуулийн хүрээнд олон байр түрээслэгчдийн асуудал,эд хөрөнгийн үнэлгээг дагасан хураамж, цахим бүртгэлд оруулсны давуу болоод сул тал нь юу болох гээд нухацтай ярилцах сэдэв өргөн байгаа. Тиймээс УИХ Ардчилсан намын бүлэг Улсын бүртгэлийн, Иргэний бүртгэлийн, Эд хөрөнгийн эрхийн тухай хуулиудыг багцад нь ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. -Татварын нэмэгдлийн асуудлаар бүлгийн зүгээс цаашид ямар алхам хийх вэ? -ОУВС-ийн шаардлага гэдэг нэрээр иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татварыг эрх баригчид нэмсэн нь өнөөдөр сөрөг үр дагавар  бий болгож байна. Шатахууны үнэ болоод хомсдол бий болсон нь нийгмийг бүхэлд нь бухимдуулж байна.Гэтэл энэ удаад шатахууны зохиомол хомсдлыг үүсгэсэн. Шатахууны үнийг нэмсэн.Үндсэн шалтгаан нь онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. Уг нь Эрх баригчдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт нь байгаад, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум долларын нөөцтэй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тийм ч учраас Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд татваруудын нэмэгдлийг цуцлах асуудлаар нэгдүгээр сарын 03-нд хугацаатай шаардлага хүргүүлсэн. Татварын нэмэгдлүүдээс болж өргөн хэрэглээний барааны үнийн өсч буйтай  холбоотой асуудлуудыг хоёрдугаар сарын 01-ны дотор шийдэхийг шаардсан. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй. Өнөөдрийн бодит байдлыг харахад шатахууны үнийн өсөх зохиомол гурван нөхцөлийг буй болгосон байна. Нэгдүгээрт, ШТС-ууд шууд хаалгаа хаагаад явчихсан. Хоёрдугаарт, шатахууны үнийн хязгаарлалтыг хийсэн. Шатахуун түгээх дээд хэмжээгээ өөрсдөө тогтоож, 20 мянган, 100 мянган төгрөгт багтааж өгч байгаа. Гуравдугаарт, талоны хэлбэрт орсон гэдгийг шалтаг хэлж байна. Шатахууны үнийн өсөлт Онцгой албан татварын нэмэгдэлтэй шууд холбогдож байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Эрх баригчдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт хаана, хэнд ашигтай тусаад байгаа юм. Яагаад ард түмэнд хүрэхгүй байгаа юм гэдэг асуултыг бид тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Иргэдийн цалин хасагдсан, барааны үнэ нэмэгдсэн цагаан сар хүлээгдэж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, тэвчиж, чимээгүй явж болохгүй. Засгийн газар үнийг тогтвортой барих, нэмэгдсэн олон татваруудаа цэгцлэх цаг тооны тоолуур хоёрдугаар сарын 01-ныг хүртэл гүйж эхэлсэн гэдгийг сануулмаар байна. Хэрвээ энэ үнийн өсөлтөөс шалтгаалаад иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно. Татваруудын нэмэгдлийг авч үзэж, эдийн засгийг тогтвортой болгох асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ ч цаашдаа ажиллаж чадах эсэхээ ярилцах шаардлага үүснэ. -Шатахууны үнийг хэрхэх вэ? -Ардчилсан нам 2012-2016 оны үед буюу эдийн засгийн маш хүндрэлтэй үед нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар байх үед ард түмний нуруун дээр буух дарамтыг шатахууны үнийн өсөлтийг хязгаарлаж чадсанаараа бид шийдэж байсан. Өөрөөр хэлбэл, бидний адлаад байгаа Монголбанкны алдагдал гэдэг нь тэр үед эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ халаасны алдагдлыг Монголбанкны алдагдлаар хүлээсэн үйл ажиллагаа байсан гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Гэтэл 2012-2016 онд нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллар байсан нефтийн үнийн үед Ардчилсан намын Засгийн газар шатахууны үнийг бариад зогсохгүй үнийг нь бууруулж чадсан. Гэтэл нэг баррель нефтийн үнэ 60 ам.доллар болоод буурчихсан байхад шатахууны үнэ ийнхүү огцом өсч байгаад эрх баригчид дүгнэлт хийх цаг нь болсон. -Шатахууны үнийн өсөлтийг дэлхийн зах зээлтэй холбож тайлбарлаж байна? -Онцгой албан татварыг нэмсэн нь бодит байдлаа судлаагүй, цагаа олоогүй гэдэг нь өнөөдөр шатахууны үнийн нэмэгдлээр нотлогдож байна. Бодит байдал дээр шатахууны үнэ 300 гаруй төгрөгөөр нэмэгдэхээр болж байна. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь 100 гаруй төгрөгийн нэмэгдэл нь цэвэр дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байхад бид угтуулаад татвараа нэмчихсэн чинь энэ нь манай дотоодын үнийг шууд хөөрөгдчихсөн байна. Харин 200 гаруй төгрөг нь цэвэр татварын нэмэгдлээс болоод өсч байна. Тэгэхээр Засгийн газар богино хугацаанд үнэ өсгөж байгаа үндсэн шалтгаанаа ярилцаад зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Шатахууны үнийн асуудлаар Д.Загджав дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг гарсан юм байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан  ч тийм оновчтой биш байна. Илүү нарийвчилсан судалгаа хийж, бодит арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс хүчиндсэн, захиргаадсан аргаар энэ зах зээлийн үнийг удаан хугацаанд барьж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд зөв цагт нь зөв судалгаанд үндэслэж, бодлого гаргахгүй бол эдийн засагт ямар их хор хөнөөлтэй байдаг гэдгийг шатахууны үнийн өсөлт харуулж байна. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22