Зуух шахаж хөлжсөн УИХ, Засгийн газарт хариуцлага тооцохыг хүслээ

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Төрийн тэргүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлэв.Энэ удаа Баянгол, Согинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэд оролцож, санал сэтгэгдлээ илэрхийллээ.Уулзалт бүхэлдээ нийгэмд газар авсан  ажилгүйдэл ядуурал, төрийн дарамт, хүнд суртал, хуулийн байгууллага, шүүх, прокурорын хууль шударга бус үйлдэл, түүнд эгдүүцсэн иргэдийн бухимдлаар дүүрэн байлаа.Тиймээс “Тэмцэнэ, босно” гэх үгс ч заалнаас цууриатаж, тогтоосон таван минутад  хэлэх үг, илэрхийлэх санаа нь багтахгүй зарим тохиолдолд  хамгаалалтын албаныхныг ч сандаргахад хүргэж байв.Агаарын бохирдолтой холбоотой бухимдал  иргэдийн дунд их  байсан юм. Тухайлбал, утаанд асар их мөнгө буюу нийт 147 тэрбум төгрөг, 60 сая ам.долларыг зарцуулсан. Гэтэл 1980-аад оны  дундуур утааны асуудлыг шийдэх  гэрийн зуухыг сайжруулах асуудал дэвшүүлж, уралдаан зарлахад Өмнөговь аймгийн иргэн Н.Готовдоржийн бүтээсэн зуух шалгарч байсан бол төр, засаг өнгөрсөн 35 жилийн турш зуухтай зууралдаж, мөнгө зувчуулж  ирснийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн  Энхцэцэг шүүмжлэв. Иймд иргэд  утаа ярьж өөрсдөө хөлжсөн үе үеийн УИХ, Засгийн газарт хариуцлага тооцож өгөхийг Төрийн тэргүүнээс хүсч байлаа. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд “Миний санаа  ганц  утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгая гэж байгаа. Гэхдээ  ярихаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзаж байна” гэв. Мөн иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэсэн үүргээ биелүүлнэ. Миний бие төрийн хоёр яаманд сайдаар ажиллаж, хөгжлийн бодлого боловсруулж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэж явсан. Томоохон бодлогын асуудлуудыг би мэдэж байгаа. Улсаа хөгжүүлэхийн тулд цаашид хийх ажлынхаа том газрын зургийг энэхүү уулзалтаараа тодруулж яваа гэдгээ   тэмдэглэв. Иргэдийн байр суурийг хүргэе.   Баянгол дүүргийн иргэн Ж.Гадинжид: -Эрх баригч МАН  бүх амлалтаасаа буцлаа. Худлаа ярьж, хүн хуурсан хүнд эрүүгийн ял шийтгэл  хүлээлгэх хэрэгтэй. УИХ-ыг тараах ёстой. Иргэдээ татвараар дарамталж, дээрээс нь шатахууны үнэ нэмж, өдөр тутмын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байна.  Оффшорын мөнгө, Оюутолгойн мөнгө, Тавантолгойн мөнгийг авч ирэхэд татвар нэмэхгүй байх боломжтой. Үүнд анхаарч өгнө үү.   Баянзүрх дүүргийн  иргэн Б.Төмөр: -Улс оронд  утаа, түгж­рэл, гэмт хэрэг, ажилгүй­дэл, ядуурал гамшиг бол­лоо. Төр, засагт бай­гаа хүмүүст ард түмэн хамаагүй болжээ. Утаа, түгжрэлийг багасгана гээд мөнгө хүүлэхээ  боддог. Тат­вар нэмж өөрсдөө хөрөн­гөжих замыг хайдаг. Энэ байдлыг цэгцэлж  өгөөч.   СХД-ийн II  хорооны иргэн Д.Сүхээ: -2016 оны сонгуулийг хууль бусаар хийж   МАН 65 суудал авсан. Гарч ирээд олон төрлийн татвар нэмж, ард түмнийг доромжилж байна. Бид юугаа өгөх юм бэ, яаж  амьдрах юм бэ. Хууль бус  УИХ-ыг тараая, хууль бус УИХ-аас эрх авсан  томилогдсон Засгийн газрыг огцруулъя.   Хан-Уул дүүргийн  иргэн н. Жанчивдорж: “Монгол Улсын төр засаг бузартжээ. Түшээд нь хүчингийн хэрэгт орооцолдож, “бандааш”  ярьдаг боллоо. Төрөө цэвэрлэж, төрөө ариусгах хэрэгтэй. Улсынхаа голомтны хойморт гарч суучихаад ийм байж болохгүй. Үүнд анхаарал хандуулж өгнө үү. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч иргэдийн хэлсэн, ярьсныг тэмдэглэж авч, боловсруулж  байгаа. Ерөнхий сайдтай зарим асуудлаар санал солилцсон. Хуулийн төслүүд өргөн барина. Улс төр хамаагүй, нам харгалзахгүй улс орноо хөгжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгож, эрүүл аюулгүй орчинд амьдруулах  асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Ямар ч үед би ард түмнээ сонсоно  гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21