Хотын дарга Су.Батболд зуух л ярьж сууна

2018-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хотын удирдлагын баг сэтгүүлчидтэй зангиагүй уулзахдаа тайлангаа тавьж төлөвлөгөөгөө ч танилцуулав. Нэг ёсондоо Су.Батболд даргын сонгуульт дөрвөн жилийн хугацаанд нийслэлчүүдийн хувь заяа хэрхэхийг “зурсан”-аа танилцуулсан хэрэг. Түүний ажлаа авснаас хойшхи 1.6 жилд хийсэн ажил гэвэл нэлээдгүй өртгөөр бүтсэн “Улаанбаатарын намар”, “Face of beauty international” урлагийн томоохон арга хэмжээнүүд юм байна. Харин ирээдүйн төлөвлөгөөг нь томоор харвал Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг 3500 албан хаагчтай нь Яармаг руу нүүлгэнэ гэхээс өөр  тоймтой зүйл хэлсэнгүй. Үүнээс илүүтэйгээр “Аз жаргалтай хот”-ын иргэдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь Хотын даргын утаатай тэмцэх шийдэл байв. Нэг үгээр хэлэхэд утаа гамшгийн хэмжээнд хүрч аюулын харанга дэлдэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ  хязгаарлуулчихаад байгаа 1.5 сая иргэнд хэдэн байгууллагыг нүүлгэж суулгахаас илүүтэй Улаанбаатарын утааг арилгах л нэн чухал хийгээд түүнийг шийдэх гарц л сонин байлаа. Гэтэл хотыг хөгжүүлэх бодлогыг зангидаж буй XXI зууны Хотын дарга зуух тараах талаар  дахиад ярилаа. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Хотын дарга С.Батболд “Утааг бууруулахын тулд бүх чиглэлээр тэмцэнэ. Зуух ярилаа гэж шүүмжилж байна. Шүүмжиллээ гээд зуух тараахаас өөр арга байхгүй.Монголын уламжлалт ахуйд тохирсон хоол цайгаа чанаж болгодог зуухыг нэвтрүүлэхээс өөр аргагүй. Эхний ээлжинд 500 орчим сая төгрөгийг шийдэж байж агаарын бохирдлоос сална” гэлээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах агентлаг байгуулж утаа гаргасан айлуудыг захиргаадаж эхлэх юм байна. Түлээ нүүрснийхээ үнийг хүчрэхгүй байгаа иргэдийг торгоод дарамтлаад ирэхээр хөлдөж үхэхээс өөр гарц үлдэхгүй нь гэсэн шүүмжлэл ч олон нийтийн дунд өрнөж байна. Хотын даргын хэлснээр гэр хорооллын 202 мянга гаруй айл өрхийн утааг утааг бууруулахад 10 жил хэрэгтэй гэв. Эндээс харахад өнгөрсөн арван жилтэй нийлээд лав 20 жилийнхээ хөгжлийг утаатай тэмцэхэд зарцуулах бололтой. Өмнөх дарга Э.Бат-Үүлийн багийн ажлыг нийслэлчүүд аль хэдийнэ дүгнэчихсэн. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байгуулах төлөвлөгөөг 3-4 жилийн өмнө гаргаж суурийг нь тавьсан.  Гэтэл өнөөдөр Яармагт сууриа тавихаар зэхэж байгаагаас төрийн албаны бодлого дарга солигдоход өөрчлөгдөж, тэр хэрээр мөнгөн дүн нь хэд дахин өсдгийн ганцхан жишээ энэ. Хотын дарга сэтгүүлч­дийн элдэв асуултаас бултахдаа “Би бол УИХ, Засгийн газрын бодлогыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж давтан тодотгосон. Гэтэл УИХ, Засгийн газрын төвшинд зуухнаас татгалзах санал санаачлага уриалга дэвшүүлж байхад үүрэг гүйцэтгэх ёстой С.Батболд дарга “Зуух тараахаас өөр аргагүй” хэмээн шал эсрэг зүйл ярьж байгааг ойлгоход бэрх аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21