Хүрэл сүх л юм даа

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сүрхий иртэй, бяртай, хурц шийдэмгийгээрээ гайхуулан байж намаа хоёр хуваан гарч ирсэн У.Хүрэлсүх сайдын 100 хоног гялайж гялтайх зүйлгүй өнгөрлөө. Уг нь 100 хоног гэдэг уулыг нурааж, усыг эргүүлж дөнгөх хугацаа. Гэвч татвар нэмсэнээс өөр зүйл үндсэндээ хийсэнгүй. Бүр ярих юм бол долоон төрлийн татвар нэмэх шийдвэр бол У.Хүрэлсүхийн биш Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Үүнийх нь төлөө У.Хүрэлсүх тэргүүтнүүд түүнийг баалсаар огцруулж, өөрөө Ерөнхий сайд болсон. Муу ажилласан гэдэг шалтгаанаар журмын нөхрөө огцруулахад Тавар нэмсэн асуудал нэг шалтаг нь болсон. Зүй нь муу ажилласан Ерөнхий сайдын муу шийдвэрүүдийг дараагийн Ерөнхий сайд нь үргэлжлүүлэх ёсгүй баймаар. Харин У.Хүрэлсүх үргэлжлүүлж байна. 800 тэрбумын өртөгтэй долоон төрлийн концесс хувааж идсэн Ж.Эрдэнэбат тэргүүтэй долоон сайд шоронд орох ялтай гэх нь халаг байсан хүн өнөөдөр Долоон концессыг хэрхэхээ танилцуулалгүй таг чиг болжээ. Маск зүүж бэлдсэн айлаар орох, сургууль, цэцэрлэгт агааржуулагч авч өгөх мэтийн хөнгөхөн гал унтраах арга хэрэгсэл Онцгой байдлын сайдын зиндааны хүний л хийх ажил. Ерөнхий сайд хүн бол асуудлыг том зургаар харж, бодлого боловсруулж байх ёстой. Түүнд энэ чадвар яалт ч үгүй дутаж байна. Нам дотроо ч дэмжлэг муутай байгаа нь анзаарагдаж байна. МАН УИХ-д үнэмлэхүй олонхи боловч Ерөнхий сайдын суудлаас болж хоёр хуваагдаж 33, 32-ын бүлэг болсон. Тэгэхээр үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх бүтэн биш хагас намын л дарга юм. Үүн дээр Ерөнхий сайд нь парламентын гаднаас тавигдсан учраас бүлэгтээ нэр, нөлөө муутай. Дээр нь 2016 онд амласан бүхнийхээ эсрэг ажиллаж байгаа учраас ард түмний ам муу. Ардын намын гишүүд бол эрх мэдлийн төлөө намаа хагалж, 70 жилийн түүхтэй намынх нь нэр хүндийг шалтай паралель хавтгайд аваачсанд нь хорсч байгаа. Хэн ч биш байсан түүнийг хэтэрхий өндөрт аваачсанд Н.Багабанди, Д.Дэмбэрэл, С.Баяр нар битүүхэн дургүй яваа нь нууц биш. Учир нь, тэр намынхаа лидерүүдийн, гишүүдийн, бүр нам нэгт дайснуудынхаа хүлээлтэд хүрч ажиллаж чадсангүй. Естой Хүрэл сүх л юм даа. Хүнийг оргүй гүтгэж бас болохгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод шатахууны үнийг нэмсэнийг хэлэх ёстой. Үүнийг бол Монгол хүн бүр мэдэх байх. Эх сурвалж: http://ban.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21