Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэв

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байсан ч ажлын хэсгийн бүрэлдэхүүний олонх нь томилолттой байгаа учраас хүний эрхийн асуудлыг хойшлууллаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг хариуцсан ажлын хэсгийн найман гишүүнээс дөрөв нь ирсэнгүй. Үүнээс болж УИХ-ын гишүүн Л.Болд, Ш.Раднаасэд нарын дунд маргаан боллоо.   УИХ-ын гишүүн Л.Болд: -Хүний эрхийн асуудлыг та нар огт тоохгүй байна. Хууль зүйн байнгын хороо үүн дээр ажиллах ёстой. Яг асуудал хэлэлцэх гэхээр гурав дөрвүүлээ алга болчихлоо.   УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Хүний эрхийн асуудлыг та битгий улстөржүүл. Гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхийн асуудал дээр ажиллаж байна.  Хүний эрхийн хорооны гишүүн болох боломж нээлттэй. 2015 онд та нар Эрүүгийн хуулийн шинэчлэлээр нохойн бантан шиг юм хийсэн. Тэрийг чинь цэвэрлээд явж байна. Бага багаар ахиж байна. Нэг хуулийн үг хөдлөхөд цаана нь хэдэн мянган хүн хөдөлдөг гэдгийн жишээ энэ. Ний нуугүй хэлэхэд, та нарын балгийг цэвэрлэх гээд чадахгүй явж байна. Та нар өмч хувьчлал, эдийн засгийн ил тод байдал гэдэг нэрээр хэдэн арван их наяд төгрөг шамшигдуулсан. Энэ бүгдийг шалгах ёстой гэв. Үүний дараа Байнгын хороо Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах тухай асуудалтай танилцав. Уг заалтыг хасч байгаа учир нь УИХ-аар энэ өдрүүдэд Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой. Энэ хуулийн төсөлд арилжааны банкууд охин компани байгуулахыг хориглох заалт орсон тул Зөрчлийн тухай хуулиас охин компанитай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэж үзлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд асуулт асуух гишүүн бараг байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг дэмжив. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга “Монгол Улсаас гадагшаа явж эмчлүүлж байгаа эмчилгээний зардалд маш их мөнгө урсч байдаг. Тухайлбал, 1998 оноос хойш 110 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэхээр жилд гурван тэрбум төгрөг зөвхөн эмчилгээний зардал нэрээр гадагш урсч байна. Гэтэл дотоодын эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар гадныхнаас дутахааргүй хөгжсөн. Тэд 200 гаруй хүнд эд, эрхтэн шилжүүлэх мэс засал хийгээд байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсан учир хуулийг шинэчлэн найруулсан. Хууль батлагдсанаар тархины үхжилттэй донороос эд эрхтэн авч болох асуудлыг нээж өгч байгаа юм” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21