700 сая долларын төлөө Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь БНСУ-д ажиллаж байна

2018-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНСУ-д хийх  айлчлал өчигдөр эхлэв.  Түүний хувьд тус улсад олонтаа ирж, буцсан янз бүрийн  түүхтэй.  Энэ удаагийнх Ерөнхий сайдын  хувиар  хөл тавьж буй анхны айлчлал юм. Айлчлалын хугацаа  гурав хоног байх бол зорьж очсон гол ажил нь  700 сая ам.доллар зээлэх юм. Үүний төлөө гүйцэтгэх засаглалын тэргүүн  маань  танхимынхаа 50 хувийг дагуулан  БНСУ-д очжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад  харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Д.Цэрэнбат, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нарын долоон сайд   яамны  газар хэлтсийн дарга нар гээд нэжгээд хүний бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа юм.  Монголын үе үеийн Засгийн газрын тэргүүний түүхэнд БНСУ-д  ийм өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж байсан удаа үгүй. Тэгвэл танхимынхаа талаар нь  бараа бологчоо хийсэн анхны хүн нь  У.Хүрэлсүх болж байна. Ямартай ч тэд БНСУ-д гурван өдөр ажиллаж, 700 сая ам.доллар зээлж ирэх үүрэг, зорилготой явсан.  Түүнийхээ 500 саяыг нь утааг бууруулахад зориулна гэж мэдэгдсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын яриад байгаа утааг бууруулах   шийдлээс   шинэлэг юм огт сонсогдохгүй, эсгий гэр, зуух яндан тарааж мөнгө иддэг  хуучинсаг арга, тэрбум тэрбумаар мөнгө цацчихаад шийдсэн юмгүй, хариуцлагаас бултаж   матрын нулимс үзүүлдэг ээлжит эмгэнэлт  жүжиг л  харагдаад байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг онгоцонд  суув  уу, үгүй араас нь  иймхэн зүйлийн төлөө Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь  гурав хоног ажиллахаар мордлоо. Гүйцэтгэх засаглал эзгүйрлээ гэсэн шүүмжлэл цахим ертөнцөд  гарав. Ерөнхий сайдын онгоцон дотор намынхантайгаа  танилцаж   шинэ жилдэж яваа зураг хөрөг ч цацагдаад амжив. Ер нь бол ард түмэн Ерөнхий сайдын хийх анхны  айлчлалуудаас том зүйл хүлээж байгаа нь үнэн. Эдийн засгаа сэвхийтэл өргөөд ирэх  шинэлэг  санал санаачилга, томоохон төсөл хөтөлбөрүүдийн  гэрээ, хэлэлцээр, түүнийгээ хэрэгжүүлэх   дайчин  зоригтой алхмуудыг хүсч байгаа. БНСУ  бол манай иргэдийг нас, эрүүл мэнд, боловсрол, бие  бялдарын хөгжлөөр нь заазлан  хэдэн мянгаар нь ажиллах хүч болгон  авч байгаа орон. Өдгөө 41 мянган монгол хүн тэнд ажил эрхэлдэг. Иргэдийнхээ  эрх ашгийн үүднээс ядаж л визний асуудлыг  хөнгөвчлөх, нэг удаа олгох боломжийн талаар ямар шийдлүүд гаргах бол хэмээн харж байна. Иргэдээ тийш нь экспортолж байснаас  БНСУ-аас томоохон төсөл нэвтрүүлж, иргэдээ эх орондоо ажлын байртай болгох талаар  алхам хийх болов уу гэсэн хүлээлт бас байна. Танхимынхаа талыг дагуулан БНСУ-д өргөн бүрэлдэхүүнтэй айчлал хийж  буй  У.Хүрэлсүхийн хувьд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон тухай эхний мэдээ байна. Мөн Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-д оршин сууж, амьдарч буй иргэдийнхээ төлөөлөлтэй өчигдөр орой  уулзжээ. Өнөөдөр  БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21