Ерөнхийлөгч Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзав

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ.  Тэрээр нийслэлд агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон тул гэр хорооллын иргэдтэй уулзаж буй нь энэ юм.  Мөн утааг шийдэхийн тулд иргэдээ орлоготой болгох, сарын 500 мян­ган төгрөгийн орлого­той иргэнийг орон сууцанд хамруулах хөтөл­бөрийг “Эрэл” ком­пани хэрэгжүүлж эхэл­сэн гэдгийг тодот­гов. Мөн тэрээр бү­тээн байгуулалтад цэр­гүүдээ дайчилъя, цэр­гийн албыг 1-3 жил болгох, цэргийн эрдмээ сура­хын хажуугаар нь хос мэргэжилтэй болгох зэрэг асуудлыг хөндсөн юм. Ерөнхийлөгчийн иргэдэд хандан хэлсэн бас нэг санаа нь ир­гэдээ зургаан цагт бос­дог болъё, загнуулж суръя, хүний үгийг сонсдог болъё гэдгийг хэлж байв. Улс төрийн хүрээнд Төрийн тэргүүн шинэ Засгийн газартай хамтран ажиллаж байгаа гэлээ. Ирэх хавраас эхлэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохироог хийсэн байна.   40 МЯНГАН ЯНДАНГ БУУРУУЛАХ БОЛОМЖ НЬ ОРОН СУУЦЖУУЛАХ ЮМ   Иргэдийн уулзалтын үеэр дараагийн нэг хөндсөн асуудал нь ажилгүйдлын асуудал байв.  Ерөнхийлөгч Х.Баттулга “Улсын хэмжээнд 80 мянга орчим орон сууц байгаа. Үүний 40 мянгад нь төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад хүүгүйгээр орон сууцанд хамруулах боломжтой. Ингэвэл 40 мянган яндан буурна. Саяхан явуулсан  судалгаагаар орон сууцны урьдчилгааг 10-15 хувьтай төлж чадна гэж тогтоосон” гэлээ. Үүний дараа Чингэлтэй дүүргийн иргэдийн саналыг сонсов. Иргэд агаарын бохирдол ярихаас илүүтэй “УИХ-ыг тараах, оффшор данстай албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ард иргэдийнхээ боловсролд анхаарч, мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ хэлтэй болгох. Хэлгүйгээсээ болж, ажлын байраа гадаад иргэдэд алддаг зэрэг бэрхшээл байгаа тул энэ бүгдэд анхаарах ёстой” гэсэн санал дэвшүүлж байлаа.   УЛААНБААТАРААС-СОЛОНГОС ГЭСЭН НҮҮДЛИЙГ ЗОГСООНО   Мөн иргэдийн зүгээс утааг бууруулахад ямар санал санаачилга гаргаж ажиллах талаар сонирхож байв.  Ерөнхийлөгч “Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Үүний ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлд оруулчихвал ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа. Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь дийлэнх нь нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонын орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно” гэлээ. Мөн “Бидэнд 60-66 сая мал бий.  Малынхаа 25 хувийг буюу 15 саяыг бид жил бүр зах зээлийн эргэлтэд оруулдаг. Энэ бол хөдөөгийн малчдын орлого. Жишээ нь, бид 15 сая ширхэг арьс боловсруулдаг. Харамсалтай нь энэ арьсны 80-90 орчим хувь нь урд хөрш рүү түүхийгээрээ гардаг. Үүнийг боловсруулах ёстой. Мөн малчид 9.5 мянган тонн ноолуур боловсруулдаг. Харамсалтай нь, эдгээр ноолуурын 80 орчим хувь нь мөн л түүхийгээр урд хөрш рүү гардаг. 16-20 орчим мянган тонн ноос мөн л цуглуулж байгаа ч боловсруулах үйлдвэргүй, махаа экспортолж чаддаггүй нөхцөл байдалдтай байна. Яагаад хотын уулзалт дээр хөдөөгийн тухай яриад байна вэ гэхээр нэгдүгээрт, бид бүгдээрээ Монгол Улс. Хоёрдугаарт, орон нутагт байгаа малчдын орлогыг ярьж байж орлогыг нь тогтвортой болгож, нүүдэл зогсох ёстой юм. Боловсруулах үйлдвэрийн асуудлыг олон жил ярьж байж, 2010 онд УИХ-аар баталсан ч ажил хэрэг болоогүй. Хөдөөгийн хөгжлийг ярьж байж энэ нүүдлийг зогсоох ёстой юм. Мөн ахуйг нь шинэчлэхээр алслагдсан 100 сумыг шинэчилж барья гэсэн ч хоёрхон сумыг шинэчлээд энэ ажил зогсоод байна гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22