С.САРУУЛ
Төрийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гаригт /2018.01.12/ хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Төрийн банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 орчим болгож цөөлжээ. Төрийн данхар аппаратыг цомхон чадварлаг болгох, үр ашгийг нэмэгдүүлэх талаар өөрчлөлт хийх Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын бодлого хэрэгжиж эхэлснийг олон нийт онцолж байна.
Эх сурвалж: www.polit.mn