Б.Батболд: Пятница нар эр, эмгүй бужигнуулж байна даа

2018-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ МУНН-ын дарга Б.Батболдыг мэдэхгүй хүн ховор. XLTA-ийн Б.Батболд гэвэл илүү ч мэдэх байх. Тэрээр Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, 1981-1986 онд ЗХУын Улсыг Аюулаас Хамгаалах хорооны дэргэдэх Дээд сургууль төгссөн. Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд, Сансрын мэдээлэл хүлээн авч боловсруулах төвд, “Жуулчин” компанид орчуулагчаар ажиллаж байгаад 1991 оноос “XLTA” компанийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн “Ардын хяналт” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, МУНН-ын даргын ажилтай. Б.Батболд дарга сошиалд идэвхтэй нэгэн. Тэрээр хааяа хааяа тэвчээр алддаг бололтой юм. Улс оронд болж буй зарим үйл явдлын халуун сэдэвтэй холбоотойгоор байр сууриа шулуухан илэрхийлчихдэг. Ер нь бол эрх баригч хийгээд сөрөг хүчний улстөрчдөөс гарч буй мэдээлэл, байр суурь үнэн байдаггүй. Харин энэ тойргийн гадна байгаа улстөрчөөс илүү үнэн үг гардаг болохыг та бид мэднэ. Бараг эксперт гэчихэд хазайхгүй л болов уу. Тиймээс МУНН-ын дарга Б.Батболдын сүүлийн үеийн байр суурийг толилуулахаар шийдлээ. Тэрээр хамгийн сүүлд /2018.1.11./ АТГ, түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хооронд болж буй зөрчлийн асуудлаар “үг”-ээ хэлсэн байна. Б.Батболд “…Би зарчим ярьж бна шүү битгий бариад идчихээрэй” гээд “…АТГ-ын Олон нийтийн зөвлөл уг нь АТГ-ыг ажлаа хийхэд нь нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлийг саармагжуулах,олон нийтэд мэдээлэх үүрэг чиглэлтэй болохоос хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох,үйл ажиллагаанд нь хяналт тавих, тэр тусмаа заан зааварчлах ямар ч эрх үүрэггүй байгууллага л даа. Хэрвээ том дарга нар ажлыг нь хийлгэхгүй тушаал чиглэл өгөөд дарамтлаад байгаа бол тэднийг олон нийтэд мэдээлж хуульд заасан бусад арга хэмжээг авч хэрэжүүлэх ёстой юм. Одоо бол харин эсрэгээр АТГ ын үйл ажиллагааг дэмжиж ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөх хөндлөнгийн нөлөөг саармагжуулах биш харин тэдэнтэйгээ ноцолдоод байгаа нь маш том аюулыг бий болгож байгаагаа ойлгоосой. Популистуудыг ийм ажилд анхнаасаа тавьсан нь цаанаасаа бодлоготой хийгдсэн биз ээ. Харамсалтай бна. Гоё сүржин үгс дайчин шударгын дүрээр далд нууц үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэхгүй байхаа …Ерөнхийлөгч энэ балайнуудынхаа учрыг олмоор юм.Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд заан чиглүүлэх байтугай хошуу дүрэх нь хуулиар хориотой юм шүү дээ” гэсэн юм. Мөн тэрээр “…Г.Баасанг АТГ-ын дарга болгочих юм яриад явчихав даа. Яаж тэгж болох вэ дээ. Популистууд ВЧК-д ажиллаж байсны гутамшигт, аймшигт гашуун түүх бэлхнээ хэлдэг шүү дээ. Түүний сүүдэр ч Монголд тусаж байсныг их хэлмэгдүүлэлт гэдгээр мэднэ дээ. Харин эсрэгээр ТЕГ, АТГ-ыг ҮАБЗ-ийн дэргэд байгуулаад, хяналтын зөвлөлийг ҮАБЗ дээр маш өндөр мэргэшсэн туршлагатай экспертийн группыг бий болгох замаар байгуулах юм бол ажил харин зөв явна биз ээ. ҮАБЗ түүний ажлын алба идэвхи санаачилгатай ажиллах хэрэгтэй байх аа. Тэгвэл энэ мэтийн тэнэглэл газар авахгүй” гэв. Түүнчлэн “...Уран гоё донгосолт,шударга эх оронч дүрүүдээс залхаж байна шүү .Бодол бодлого байхгүй хирнээ бусниулах сүйтгэх юм ярьсан улсууд дээр доргүй замаа алдлаа шүү...Нийгмийг удирдан чиглүүлэх үүрэгтэй сэхээтнүүд үгээ хэлж ярьж баймаар юм оркуудыг даврааж байж улс оронгүй үлдэх вий дээ” гэжээ. Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлчээр МАХН-ыг тойрсон асуудлын талаар “...Энхбаяр намын даргаасаа авахуулчихав уу. Баска намаасаа хөөгдчихөв үү. Зүгээр байгаа хүнийг зүгээр л байлгах сан. МАХН гээд байгаа нь үндсэндээ Энхбаяр өөрөө л юм ш дээ:  Моторгүй завиар хол явах бил үү” гэж байсан юм. Түүнийхээ дараахан “...Ирэх долоо хоногийн хамгийн супер асуулт: Пятницад хэн самар, банан нийлүүлэв. Хариултыг Робинзон өгнө. Пятницад самар, банан өгсөн нөхөр бас өөрөө самар идмээр болсон хүн шиг байна даа” гэсэн үгийг бас бичжээ. Энэ нь МАХН-ын Их хурал гэдэг зүйл болсоны дараа юм. Харин Б.Батболд дарга саяхан “...Робинзон Крузог Пятница гол гаргадаггүй шиг санах юм. За ер нь Пятница нар эр, эмгүй бужигнуулж байна даа” гэжбичсэн байна. Улмаар “...Баттулга тэр эм Пятницагаа бас буцааж арал дээр нь ахмадуудыг нь асруул, амьтан ажил хийлгэхгүй нь ээ. Н.Энхбаяр тэр Пятницагаа олж ирсэн арал дээр нь буцааж аваачиж тавь, амьтан зовоогоод ...” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22