МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ

2018-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Танхимаа бүрдүүлээд 100 ч хонож амжаагүй У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч магадгүй гэх мэдээлэл чих дэлсэх болов. Үүнийг сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр гарч буй У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхэлсэн тухай мэдээллүүдээс харж болох юм. Дээрээс нь АН-ын дарга нар уржигдар /2018.1.10./ хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөн. Орой нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч бас МҮОНТВ-ээр ярихдаа ийм агуулгаар дуугараад авна лээ. Гэхдээ АН-аас илүү МАН-ын өөрсдийнх нь дотоод байдал У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөндөхөд хүргэсэн байж мэднэ. Учир нь өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эвдрэлцсэн МАН-ынхан өнөөдөр ч эвлэж амжаагүй байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад МАН-ын 65-ын бүлэг 33:32-оороо хуваагдаад байсан. Тэгвэл У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулж, МАН-ын дарга болсны дараа УИХ дахь бүлэгт нь улам олон жижиг хуваагдал үүссэн байна. Хэсэг хэсгээрээ энд тэнд уулзалдаж, Засгийн газрыг, намаа шүүмжлэгсэд олширсон. Ийм уулзалтууд явсаар илүү бодит үр дүн рүү хөтөлж байгаа бололтой. Ийм мэдээлэл бидэнд ирлээ. Энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан байна. Тэдний хамт “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, бас УИХ-ын гишүүн, АН-ын Б.Наранхүү нар байлцжээ. Уулзалт УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эзэмшлийн нэгэн газарт болсон байгаа юм. Энэ үеэр гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод “...Та бол нам цөөнх байх үед хамаг хүчээ дайчилж ажилласан. Үүний үр дүнд манай нам УИХ-д 65 суудалтай болсон. Гэтэл өнөөдөр та намын даргын ажлаа өгчихлөө. У.Хүрэлсүх бол 2016 оны сонгуулиар байгаагүй. Энэ хүн намд нэг суудал авчирч ч чадаагүй байж өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болчихоод байж байна. Одоо тэр хүн тан руу халдаж эхэллээ. Таны томилсон, таны эргэн тойрон дахь бүх хүнийг төрөөс зайлуулах ажлыг хийж байна. Маргааш /2018.1.10./ Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Очирбатыг чөлөөлөх гэж байна. Ийм маягаар бүгдийг чөлөөлөх нь тодорхой. Тиймээс У.Хүрэлсүхийг огцруулж та Ерөнхий сайд болох нь зөв. Сонгуулийн үеэр зарим хүнтэй тохирсон, ярьсан юмнууд ч бидэнд бий. Түүнийгээ биелүүлэх хэрэгтэй байна” гэцгээжээ. Ийм агуулгаар нэлээд ярилцсаны эцэст УИХ-ын дарга М.Энхболд “...Зүтгэе ээ. Энэ бол миний сүүлчийн карьер. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна. Ингээд тэрхүү нууц уулзалтад оролцсон хүмүүс одоогийн засгийг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр болсон байгаа юм. Ингэхийн тулд дахин есөн гишүүнтэй “тулж” ажиллаж нэгдэхээр болжээ. Тэдний тооцоолсноор есөн гишүүн нэмэхэд МАН дангаараа Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих бололцоотой болно. Харин чуулган дээр кноп дарахад АН-ын есөн гишүүн, дээрээс нь У.Хүрэлсүхийг дэмжээд байсан 33-ын бүлгийн гомдогсод нэмэгдэхэд УИХ-ын тухай хуульд заасан “босго” 39 хангалттай бүрдэнэ гэж үзсэн байна. Энэ долоо хоногийн эхээр ийм нууц уулзалт болж өнгөрлөө. Үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21