Уяачид мессэж илгээж гишүүд, сайд нарыг дарамталсан гэв үү?

2018-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг юм. Өмнөх долоо хоногийн хуралдаанаар Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэх байв. Гэтэл хэлэлцээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын хуралдаанд өөрөө явж орж суучихжээ. Тиймээс Засгийн газар  “...Ирэх долоо хоногт хэлэлцье” гээд хойшлуулсан байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд бол Монголын Морин Спорт Уяачдын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Монгол Улсын манлай уяач цолтой. Хурдан морь уралдуулах бол түүний хобби. Ийм учраас Засгийн газрын хуралдаанд өөрийн биеэр морилж байгаа хэрэг. Ингэж орсон нь бас учиртай. Хэрвээ Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглох тогтоол гаргачихвал ингэсгээд эхэлдэг өвлийн морины уралдаанууд болохгүй. М.Энхболд болон  уяачид цэнгэж чадахаа болино гэсэн үг. Ерөнхийлөгч нь Засгийн газрын хуралдааныг бойкотолж чадаад, хориглох тогтоолыг хойшлуулснаас хойш өчигдрийг хүртэл их юм болжээ. Юу гэвэл, өнгөрсөн лхагва гаригийн оройноос хойш сайд нарын утас амрахаа больсон байна. Эхлээд уяачид ярьдаг, мессэж бичсэн байгаа юм. “...Өвлийн морин уралдааныг хориглох хэрэггүй. Ийм тогтоолыг эсэргүүцээрэй” гэсэн байжээ. Бас хөдөөнөөс сонгогдсон гишүүд рүү утас цохиж, ийм мессэж илгээн, сайд нарт нөлөөлөхийг шаардаж дарамталсан гэнэ. Учир нь Өвөл, хаврын морин уралдаан тэр гишүүдийн тойрогт болдог юм. Ер нь өвлийн морин уралдаан гэж юу юм бэ гэдгийг бид хэдэн жилийн турш ярьсаар ирсэн. Бүгд эсэргүүцдэг. Гэхдээ болиулж чаддаггүй. 2013 онд Засгийн газраас Өвөл, хаврын морин уралдааныг хориглох тухай шийдвэр гарч байсан ч уяачид төлөвлөснөөрөө наадаад л өнгөрч байсан. 2016 онд зарим аймгийн Засаг дарга ийм захирамж гаргачихаад уяачдад дарамтлуулж байгаа тухай дуулдаж байв. Явж явж уяачид дийлээд байдаг гэсэн үг. Гэтэл энэ бүхний хохирогч нь хүүхэд л болж хоцордог. Ингэхдээ унаач хүүхэд гэмтлээ, нас барлаа гэсэн нөхцөлд энэ хохирол яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд айлын нялх хүүхэд олон арван км цагийн хурдтай жавар сөрөөд хэдэн цаг давхина гэдэг юу болохыг ярьдаг хүн цөөхөн. Тэгэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаан тэр чигтээ л хүүхдийн эрхийг зөрчсөн явдал болж байгаа юм. Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Албан тушаал, эрх мэдэл, нөлөө чадлаараа бамбай хийж дандаа ингэж бусдын эрх ашгийг хөндсөн зугаа, цэнгэл зохион байгуулга гэж юу байхав. Ард түмэн дургүй байдаг юм, үүнд. Долоо хоногоор хойшлоод байсан энэ тогтоолын төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бас л хэлэлцсэнгүй. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч байгаа тайлбараар Шадар сайд хүндэтгэх шалтгааны улмаас Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирээгүй учраас энэ асуудлыг ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулсан гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21