МАН-ын Засгийн газар дахин огцрох нь тодорхой боллоо

2018-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР АН-ынхан өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ хурал дээр АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухар­сан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуц­лагагүй улстөрч­дөд улс төрийн хариуц­лага хүлээлгэх тэмцэл өрнүү­лэхээ хариуц­лагатайгаар мэдэгдэж байна” гэв. Үүнээс өмнө, өнгөр­сөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “...УИХ-ыг тараах санаачлага гаргана” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр дээрх мэдэгдлүүдэд УИХ-ыг тараах талаар дурдаж байгаа ч түүнээс өмнө ийм “дайрлага”-д өртөх нь Засгийн газар юм. АН-ын дарга С.Эрдэнэ ч Засгийн газрыг огцруулна гээд хэлчихсэн байна. Тийм болохоор МАН-ын хоёр дахь буюу У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох магадлал олон хувьтай бүрдлээ гэсэн үг. Яг үнэндээ АН эхлээгүй ч МАН-ынхан ийм санал гаргахаар байсан юм. Одоо харин АН-ын есөн гишүүн дээр МАН-аас хэдэн гишүүн нэмэгдэх вэ гэдэг тоо бодож, бүртгэл хөтлөх цаг ирж байх шиг байна. УИХ-д МАН уг нь 65 гишүүнтэй. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд 33-ын, 32-ын бүлэг гэж хуваагдсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа энэ хоёр бүлэг хоёулаа “татан буугдсан” байдаг. Н.Нямдорж гуайн нэг шүлгийн мөрүүд бий дээ. Энгүй сайхан түүнд 100 зүрх тэмүүлж, эцэс сүүлд нь харин 99 нь шархалдаг юм гэж. Түүн шиг сайдын суудал тоотой байтал бүх гишүүн сайдад санаархсан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг дэмжсэн 33-ын бүлгээс тун цөөн нь засагт багтсан. Бууриа сахиж Бас эсэргүүцэж байсан 32-ын бүлгийн хэдэн хүн засагт орж сайд болсон. Дараа нь МАН-ын Их хурал болж, М.Энхболдыг У.Хүрэлсүхээр сольсон ч УИХ-ын гишүүд нь лав эвлэрч чадаагүй. Ингэхээр одоо У.Хүрэлсүхийн талынхан буюу Засгийн газрыг хамгаалагчид, М.Энхболдын Хотын фракц буюу 32-ын бүлгийн үлдсэн хүмүүс, “Их 10” хэмээх “Энканто”-д уулздаг арваад гишүүн, У.Хүрэлсүхээс өшөө авахаар “зүрхэндээ тангарагласан” Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нарын экс сайд нарын бүлэглэл бас бий. Энэ мэтээр ил далд уулзаад  олон бүлэгт 65-ын бүлэг хуваагджээ. Тэгэхээр АН-ын саналыг дэмжих гишүүд эндээс хангалттай гарна гэсэн үг. Лав 32-ын бүлгийн үлдсэн хэд, экс сайд нар, 33-ын бүлгийн бууриа сахисан хэдийн зарим У.Хүрэлсүхийг огцруулахаар кноп дарж таарна. Нэг талаар ингэж засгийн эрхийг “шинэ хүн”-д шилжүүлэхээс гадна УИХ-ыг тараана гээд байгаа Ерөнхийлөгч болоод АН-ын санаачлагыг дарж авна. Ингэхээр МАН-ын Засгийн газар дахин огцрох нь нэгэнт тодорхой болж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21