АН: Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараана

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь намын бүлгийн гишүүд хамтран өнөөдөр /01.10/ Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хугацаатай албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. МАН ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэртэйгээр татвар нэмж байгаа учраас зарим татвараа эргэж харах хугацаатай буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой хариу өгөх тухай шаардлагад тусгажээ. Хэрэв Ардчилсан намынхны шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэв МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Татварын нэмэгдэл, тэр дундаа Хүн амын орлогын албан татварын асуудлыг эргэж харах шаардлагатай. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр АН-ын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, Ипотекийн найман хувь, таван хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг үргэлжүүлэх, Багануур, Налайх дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын дагуу дагуул хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах, Тавантолгой, Оюутолгойг эрчим хүчээр хангах Цахилгаан станц барих зэрэг царцаасан төслүүдээ явуулж, иргэдээ ажлын байраар хангах тухай дурджээ. Мөн '' Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг.  Харамсалтай нь, МАН хэт олонхоороо хүч түрэн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал болон Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байна. Тиймээс АН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаагаа шаардлагадаа тодотгожээ. Тухайлбал, ард нийтийн санал асуулга явуулах журам зөрчсөн, өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан санал авсан, их хэлмэгдүүлэлтийн үеийн харгис байгууллагыг сэргээхийг оролдож байна'' гэх зэрэг асуудлыг хөнджээ.  УИХ-ын намын чуулган завсарлахаас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ын тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлнэ гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21