Эрх баригч нам утаатай тэмцэхээ хавар болтол хойшлуулав

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрх баригч 65-ын бүлэг шинэ оны анхны бүлгийн хуралдаанаа өнөөдөр /2018.01.08/ хийлээ. Тэд тогтсон жаягаараа Төрийн ордны хоёр давхрын баруун жигүүрт хөл хорьж байгаад өдөржин хуралдлаа. МАН-ын бүлэг хуралдаж байгаа үед тухайн өдөр хоёр давхрын баруун жигүүрээр хэнийг ч явуулахгүй өмчлөөд харуул хамгаалалтаа чангалдаг болоод удаж буй. Эрх баригч намынхан цуглаж хуралдаад Засгийн газрын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, утааны талаарх мэдээллийг сонссон байна. Гэвч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед утаатай тэмцэх асуудлыг хавар болтол хойшлуулжээ. Учир нь утаа намжих сар гаруйн хугацаанд дорвитой зүйл хийх боломжгүй гэж санал нэгдээд Засгийн газарт хаврын чуулганд шийдэл танилцуулах чиглэл өгсөн байна.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ““Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсгол хийлээ. Засгийн газар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарна. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь агаарын бохирдол байлаа. Энэ асуудал маш хүнд төвшинд хүрсэн. Утааны асуудлыг бүх төвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Иймээс Засгийн газар хаврын чуулганд утааны асуудлыг яг ямар байдлаар хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгөх талаар асуудлыг боловсруулж оруулж ир гэдгийг хэлсэн. Утаа бууртал нэг сарын хугацаанд дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Түүнчлэн утааны асуудлыг бага хөрөнгөөр шийдэхгүй учраас санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх хувилбаруудыг ч ярилцахаар тохирсон. Ингээд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд зуух, цахилгаан халаагуур, хийг ашиглахаар бол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэгт Засгийн газар хаврын чуулганд тодорхой санал оруулж ирэхээр болсон. Агаарын бохирдолтой зэрэгцээд яригдаж байгаа нэг асуудал нь хөрсний бохирдол байна. Нийслэлийн хөрсний бохирдлыг агаарын бохирдолтой хамт шийдэх ёстой гэдгийг олон гишүүн онцолж байна” гэв. Эндээс харахад хавар болтол иргэд утаан дундаа үлдэх нь ээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21