М.Мөнхбаатар: Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаад харамсч байна

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргаан 2016 оноос эхлэлтэй. Өнгөрсөн оны сүүлчээр “Эрдэнэт” үйлдвэр компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч нь “Монголын зэс” корпораци мөн болохыг Дээд шүүх баталгаажуулсан юм. Ийнхүү шийдвэрлэсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо хэмээн эдийн засагч, судлаачид онцолж байв. Гэтэл Засгийн газрын ээлжит бус хурлаар “Эрдэнэт” үйлдвэр компанийг 100 хувь төрийн өмч болсныг зарлав. Харин “Монголын зэс” корпорациас энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. “Засгийн газар гэнэт хурал хийж, шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн амлалттай холбоотой. Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор энэ шийдвэрийг гаргана гэсэн улс төрийн амлалтаа биелүүллээ” хэмээн “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин онцлов. Түүнчлэн  “Нэг намын нэг парламентаас байгуулсан хоёр Засгийн газар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь дахин өмч хурааж байгаа үйл ажиллагаа болж байна” гэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Английн хуулийн дагуу ажилласан юм байна. Тиймээс асуудлыг хүндрүүлснээр Олон улсын арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр замгүй. Хэрэв энэ алхмыг хийхэд хүрвэл хэлцэл буцах эрсдэлтэй. Ингэснээр улсад ихээхэн хохирол учирч түүнийг нь ард түмэн нуруундаа үүрнэ гэдгийг судлаачид хэлж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа  манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээллээ. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Сүүлийн жил гаруй хугацаанд бид улс төрийн золиос болж байна. Мөн Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаад харамсч байна” хэмээв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Засгийн газрын зарим гишүүний ярьж байгаачлан манай компани “Эрдэнэт” үйлд­вэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан үйл ажиллагаа хууль бус гэж үзвэл шалгуулах, шалгах эрх нь тэдэнд нээлттэй байгаа. Үндсэн хуулийн цэц дээр маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа “Эрдэнэт” үйлд­вэрийн асуудлаар шийд­вэр гаргасанд үнэ­хээр гайхаж байна” гэсэн юм. “Монголын зэс” корпорацийн өмгөөлөгч Г.Батбаяр “51 хувийн хувьцаа эзэмшигч төр болон 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци хуулийн өмнө харилцан тэгш эрх эдлэх ёстой. Сайд нарын ярьж байгаа шиг Засгийн газар “Монголын зэс” корпорацийн хооронд ямар нэгэн хэлцэл өрнөөгүй. Тиймээс хувийн хэвшлийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж болно. Тэгэхээр корпорацийн зүгээс хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалах бүрэн эрхтэй” гэсэн тайлбарыг хийлээ. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газар нь хуулиа мөрдөж ажиллах үүрэгтэй гэдгийг тус компанийн өмгөөлөгч ярьсан юм. Цаашилбал, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлтийг Засгийн газарт удаа дараа тавихын зэрэгцээ хэдэнтээ уулзаж байсан нь үнэн ажээ. Гэхдээ тухайн үед харилцан тохиролцож хэлцэлд хүрч байгаагүй гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан хэмээн үзэж буйгаа төрийн өндөр албан тушаалтнууд хэлдэг. Гэвч тухайн үед тус корпораци Хятад, ОХУ, Казахстаны компаниудтай өрсөлдөж байснаа олонтаа тайлбарлаж байсан билээ. Түүнчлэн сүүлийн үед тэдний талаарх мэдээллийг гуйвуулж байгаад нь харамсч буйгаа тэд хэлж байв. Өөрөөр хэлбэл, таван сая ам.долларыг шилжүүлсэн тухай ярьж байгаа. Энэ нь тухайн үед тендерт оролцох дэнчин байсныг ч мөн хурлын үеэр тайлбарлав. Ер нь энэ хугацаанд байнга хардаж сэрдэж байсан ч бодит байдалтай танилцаж байгаагүй аж. Хэрэв өнгөрсөн хугацаанд өмнөх үетэй нь харьцуулан харвал нэлээдгүй амжилт гарсан байна. Тодруулбал, 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр нэг удаа тендер зарласан бол өнгөрсөн онд 500 гаруй тендер зарласан аж. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ажилласны үр дүн гэдгийг албаныхан хэллээ. Ийнхүү тендер зарлаж ажилласнаар 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. Үйлдвэрийн нийт ажилчдад өнгөрсөн наймдугаар сард урамшуулал олгож мөн цалинг нь 10 хувиар нэмжээ. Түүнээс гадна он солигдохын өмнө нийт ажиллагсдад урамшуулал олгосон. Хүн тус бүрт 500 мянган төгрөг өгчээ. Ийнхүү зөвхөн үйлдвэрийн ажиллагсдаас гадна Эрдэнэт хотод жилд 3-4 сургууль барихаар төлөвлөсөн ч төр төмөр нүүрээ харуулан нухчин дарсанд харамсч буйгаа тэд илэрхийлэв. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэрийг давж гаргасан Засгийн газрын хуралдааны тогтоолоо одоог хүртэл “Монголын зэс” корпорацид ирээгүй байгааг энэ үеэр дуулгалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21