М.Энхболдын ангийнхан “төгсч” чадах уу?

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт долоон удаагийн сонгуулиар парламент бүрдүүлжээ. Тэр бүх парламентын олон нийтийн дундах нэр хүнд янз бүр байсан ч яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаж ирсэн байдаг. Харин энэ удаагийн парламент буюу М.Энхболдын ангийнхан хугацаанаасаа өмнө тарж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “...Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм бэ. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараа тавина шүү” гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “...УИХ тарах ёстой. Тийм санаачилга гарвал дэмжихэд бэлэн байна” гээд мэдэгдчихсэн. Ер нь энэ удаагийн УИХ тарах нөхцөл байдал хэдийнээс бүрдэж, хөрс суурь нь бэлтгэгдсэн гээд хэлчихэд хэтийдэхгүй. “Зууны мэдээ” сонин ч 2017 оны арваннэгдүгээр 6-нд “Цорын ганц гарц бол УИХ тарах” гээд бичиж байлаа. Түүндээ “...Есөн шид нь бүрэлдэнэ гэж муухай үг байдаг. Шуудхан хэлчихье, Монголын төр түүн шиг л болсон байна. Хэвлэлд гарч байгаа мэдээллээр 33-ын бүлэг нь дахин задарч “Их 10” гэдэг бүлэг мэндэлсэн гэж байна. Нэр бүхий 10-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүг чигийг алтан гадас шиг заагаад, том том томилгоо, шийдвэр ярьцгаан, “Энканто” гэдэг газарт тоорой шарж, тоглосон шиг суудаг болсон гэнэ. Тэднээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үзэн яддаг 32-ын бүлэг гэж бий. Бас 33-ын бүлгийн буурийг сахиж үлдсэн Сү.Батболдын фракцынхан голлосон хэсэг байна. МАН иймэрхүү бүрэлдэ­хүүнтэй УИХ дээр ажиллаад байгаа бололтой юм. ...Ёстой л эмгэнэлт, инээдмийн драм гэдэг шиг хачин юм болжээ, Монголын улс төр. Тиймээс одоо  Монгол төрийг цэвэрлэх, энэ муу муухайгаас бага ч болов ангижрах цорын ганц гарц байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь УИХ тарах юм. Монголын улс төрийн өнөөдрийн завхрал парламент дээр л болж байна. Түүнчлэн хаа хүрэх нь тодорхойгүй болсон энэ Засгийн газрыг парламент л томилсон юм. Тэгэхээр энэ цэвэрлэгээ парламентаас л эхэлбэл зохих ажээ” хэмээн бичиж байсан юм. Энэ байдал улам бүр лавширч байх шиг байна. Шуудхан хэлэхэд, энэ парламент ёстой авах юм алга. Байсгээд л хэн нэг гишүүнтэй нь холбоотой “үзлийн” асуудал дэгдэнэ. “Бандааш”-ны асуудалтай гишүүн нэг байснаа, хоёр боллоо. УИХ-ын гишүүн Д.Мурат гэдэг хүн “хэрэг” тарьсан бололтой юм. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүний нөхөр, хүргэн хоёр нь нэгэн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуугиж эхэлж байна. Мөн энэ парламентад концессын гэрээ, хүн амины хэрэг, нүүрсний гэрээний наймаанд холбогдсон гишүүд бий. Бас дээрээс нь бүхэл бүтэн намыг хууль бусаар өөрийн болгохоор дээрэм хийсэн, чуулганы хуралдааныг байнга тасалдаг, хүчингийн хэрэгт холбогдсон гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуульчид хөндөөд байна. Энэ мэтээр М.Энхболдын ангийнхан бүрдсэнээсээ хойш шийдсэн асуудалгүй, дуулиан шуугианы эзэд голдуу хэдэн хүний цуг­луулга болохоо баталсаар өнөөг хүрэв. Бодит байд­лыг харвал тэд “төгсч” чадалгүй, наана нь тарс­наараа Монголын парламентын түүхэнд анхдагч болж үлдэх вий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21