С.САРУУЛ
Чуулганы баасан гаригийн /2018.01.05/ хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ хүрээнп Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгөв. Төрийн зарим байгууллагууд, төрийн өмчийн их, дээд сургуулийг хотоос шилжүүлэх, оюутны амралтын хугацааг өөрчлөх асуудлыг судалж ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг өгсөн юм. Мөн дагуул хот, агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудыг судалж ирэх сарын эхээр танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: www.polit.mn