Ц.Оюунбаатар: О. Баасанхүү нар  цагаан цаасан дээр хэдэн хүний нэр биччихээд Дээд шүүхэд хандаж болохгүй

2018-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН-ын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх О.Баасанхүү, Г.Бямбасүрэн  нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2018.01.05/ Улсын Дээд шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүн О.Баасанхүү нарын хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товлолоо. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, намын гишүүд дэмжигчид ирсэн бол хүсэлт гаргасан О.Баасанхүү ирсэнгүй. Түүнийг төлөөлж Г.Бямбасүрэн ирсэн юм. Шүүх хурлын талаарх хоёр талын байр суурийг хүргэе. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын иргэд нам, намын дарга бүртгүүлэх хүсэлтээ гаргачихаад өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг Дээд шүүх хүлээж авлаа. О.Баасанхүү нар материалтай танилцана. Асуудал тулгуу байна гэсэн хүсэлт тавьсан байна. Тиймээс энэ сарын 19-нд хуралдахаар тов зарлалаа. Цагаан цаасан дээр хэдэн хүний нэр биччихээд Улсын дээд шүүхэд ханддаг байдал байж болохгүй. Ингэж болдог бол хэн ч гэсэн хэдэн хүний нэртэй бичиг авч ирээд Дээд шүүхэд хандах бололцоотой. МАХН-ын гишүүд дэмжигчид 400 гаруй мянган хүн байгаа учраас бидний хувьд хэчнээн л бол хэчнээн материалыг гаргаж өгөх боломжтой. Тиймээс нөхцөл байдал ойлгомжтой гэж бодож байна. Харин О.Баасанхүү нарын хийж байгаа үйлдэл бол мөнгөний захиалгаар хийж байгаа үйлдэл. Намын гишүүн бус хэдэн хүн цуглуулаад намын дарга болно, дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өг гэдэг ёсзүйгүй, хууль бус үйлдэл байж болохгүй. Энэ Монголд муу жишиг тогтооно” гэлээ. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Ямар ч тамга тэмдэггүй цаас барьсан хүмүүсийн гацааг байхгүй болгохын төлөө материал бүрдүүлж өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиас  болсон гэдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялсан. Харин МАНАН луйвардсан. МАНАН-гаас Монголын ард түмэн салахыг хүсч байна. Оффшорчдыг шударгаар шийтгэхийг хүсч байна. Уул уурхайн баялгаа ард түмэндээ өгөх ёстой” гэв. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “ Өнөөдрийн шүүх хурлын талаар бидэнд ямар ч хугацаа байгаагүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан. Материалтай танилцах хүсэлтэй байна. О.Баасанхүү гишүүнийг хууль зөрчсөн үйлдлээр А.Гантамир гэдэг залуу АТГ-т хандсан нь прокурорын байгууллагад шилжсэн шалгагдаж байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

1 цаг 16 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

4 цаг 3 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

4 цаг 7 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

4 цаг 17 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

4 цаг 20 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

4 цаг 21 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

10 цаг 2 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

10 цаг 7 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин