Төвбанкны тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бондын төлбөрөө хэрхэн хийх талаар тодруулсан юм. Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд товчхон мэдээлэл хийлээ. Тэрбээр “энэ онд төлөгдөх гурван төрлийн бондын төлбөр хийгдэнэ, бэлэн байгаа. Өнгөрсөн хугацаанд 10,8 хувийн хүүтэй босгож байсан бондыг Засгийн газар 5,6 хувийн хүүтэй босгож чадсан. Ингэснээр бондын хүү хоёр дахин буурч байгаа юм. Түүнчлэн улсын төсвийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай баталдаг байсан. Харин энэ жил 500 тэрбум төгрөг төсвийн орлогоос давж биелсэн. Эдийн засгийн хувьд ахиц гарч байгаа гэж үзэж байна” гэв. УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН: -Төв банкны тухай хуульд тус банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нууц гээд оруулаад өгчихсөн байсан. Ингээд тус банкны Ерөнхийлөгч нь гадныханд үйлчилсэн. Монгол төгрөгөө унагаж, гадны хөрөнгө оруулалттай компаниудад тусалсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа Төв банкны Ерөнхийлөгчийн дураараа гаргадаг шийдвэрийг хэрхэн хязгаарлаж өгсөн бэ? Бүх шийдвэрээ нууц гэж хуулиар хамгаалуулаад, өөрийнхөө хоёр найзад байр өгсөн байсан. УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ДАМБА-ОЧИР: -Төв банкны Ерөнхийлөгч замбараагүй үйлдэл гаргуулахгүй байх үүднээс хязгаарлалт хийж өгсөн. Өөрөөр хэлбэл Төв банкны Ерөнхийлөгч дангаараа нууц шийдвэр гаргах боломжийг хаасан. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21