АН: Долоо биш есөн төрлийн татвар нэмэгдсэн

2018-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/  хуралдаж, 2018 онд  хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо. Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан. Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй. 2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдлаараа байвал Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн 2018 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй" гэв. Сүүлийн үед ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа олон татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа. Энэ талаар тэрээр "Энэ хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,Газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг зайлшгүй тооцох ёстой. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаараа хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн асуудлыг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ эдийн засаг өсч байгаа бол иргэдийн халааснаас татвар авах зайлшгүй авах шаардлага мөн эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсч байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг" гэлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрх барьж байгаа Засгийн газрын бодлогод улсаа хуримтлалтай болгох, иргэдээ орлоготой болгох, одоо олж байгаа орлогыг нь нэмж чадахгүй юм гэхэд бууруулахгүй байх ямар ч алхам, шийдэл алга. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоороо үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны Ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоороо хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй. Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг "төрийн" гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна” гэв. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ардчилсан намын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21