Чуулган зохион байгуулаад агаарын бохирдол буурдаг бол сайхан л байна

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Агаарын бохирдол нийслэл төдийгүй үндэсний хэмжээний тулгамдсан асуудал хэвээр байна.  Өнөөдөр /10.23/ Ерөнхийлөгч  Х.Баттулгын санаачлагаар  Агаарын бохирдлын үндэсний чуулганыг зохион байгууллаа.  Ер нь хурал чуулган зохион байгуулснаар энэ асуудал шийдэгддэг бол 2011 оноос хойш өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид бохирдлын асуудлыг шийдчих байв.   Өмнөх Ерөнхийлөгчийн үед хэд хэдэн удаа чуулган зохион байгуулж, хамгийн сүүлд гэхэд энэ  оны нэгдүгээр сарын 11-нд Үндэсний аюулгүй байдлын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж байлаа.    Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үед агаарын бохирдлыг асуудлаар хурал 5-6 удаа, С.Батболдын үед гэхэд энэ сарын эхэнд Агаарын  бохирдолд иргэдийн оролцоо нэртэй хурал зохион байгууллаа.    Хурал, чуулганы үеэр энэ асуудалтай холбоотой гарц шийдлүүдийн талаар  ярилцдаг ч хэсэг хугацааны дараа замхран алга болдог энэ асуудалд  өнгөрсөн хугацаанд хангалттай давтагдаж байна.   Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын төсвөөс 2011-2017 онд 97,7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд 2008-2014 онд 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагууд 2008-2016 онд долоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, 60 орчим сая ам.долларын  зээл, тусламжийн хөрөнгийг олгожээ. Эдгээр хөрөнгө нь сүүлийн зургаан жилд зарцуулагдсан байна. Гэтэл өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсэн үү гэхээс буураагүй байна.  Тэгэхээр энэ асуудлыг хурал, чуулган мэтээр  хэлэлцээд нэмэргүй болсон гэдгийг  Ерөнхийлөгч маань өнөөдрийн чуулганаас харсан болов уу. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21