У.Хүрэлсүхийн Засгийн газар ажилдаа орлоо

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулган хоёр өдөр  хуралдаж, Засгийн газрын сайд нарыг томиллоо. Шинэ танхим давхар дээлтэй 15 сайдтай ажиллана. Мөн дэд сайдын асуудал дээр зарим гишүүд сөрөг байр суурьтай байгаа ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллахаар шийдвэрлэсэн.  Сайд нарын танхимд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар Ц.Нямдорж нар багтсан нь нэлээд маргаан дагуулсан. УИХ-аас сайд нарыг хэдэн хувиар дэмжсэн талаар мэдээлэл хүргэе.
  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг гишүүдийн 92.3 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилохыг гишүүдийн 95.8 хувь
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг гишүүдийн 84.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томилохыг гишүүдийн 91.3 хувь
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг гишүүдийн 89.9 хувь
  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилохыг гишүүдийн 89.7 хувь тус, тус дэмжив.
  • УИХ-ын гишүүн Х.Баделханыг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 87.5 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 89.6 хувь
  • УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг гишүүдийн 89.4 хувь
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг гишүүдийн 90.8 хувь тус, тус дэмжлээ.
Ийнхүү У.Хүрэлсүхийн  Засгийн газрын тоолуур явж эхэллээ. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21