НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал яагаад гацав?

2017-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа аваад арав гаруй хонож байна.  Энэ хугацаанд тэргүүлэгчид гурван удаа хуралдах байсан ч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. НИТХ найман тэргүүлэгчтэй. Тэдний долоо нь ирсэн тохиолдолд ирц бүрдсэн хэмээн хурлаа эхлүүлэх боломжтой болно. Өчигдөр зарласан хуралдаанд Б.Сүхбаатар тэргүүтэй гурван төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.  Бусад нь өвчтэй, томилолтоор яваа гэсэн шалтгаанаар хурлаа “тасалжээ”. Энэ талаар НИТХ-ын ажлын албанаас тодруулахад “Өнгөрсөн хугацаанд тэргүүлэгчид бүгд хүндэтгэх шалтгаантайгаар хуралдаа ирж чадахгүй гэдгээ  мэдэгдсэн. Түүнээс биш улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй байх. С.Амарсайхан дарга өдөр тутмынхаа ажил оролцоод явж байна. Өнөөдөр “Хангарьд” тэмцээний бэлтгэл ажилтай байгаа” гэв. Ямартай ч хурал болохгүй байгаа шалтгааныг  албаныхан ингэж тайлбарлаж байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа авахдаа “Би хурлын үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална.  Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажлыг гацаанаас гаргана” хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны нийслэлийн төсвийг  хэлэлцэх энэ чухал цаг үед НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж асуудлаа хэлэлцэхгүй байгаа нь ажлыг гацаанаас гаргах биш араас нь чангааж эхлээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21