Ж.Батзандангаас Х.Бадельханд дайсан үг

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Бадельханд хандан үг хэлэв. Эрхэм гишүүн салбарын сайдад нэр дэвшигчид хандаж хэд хэдэн захиа даалгаварыг дайсан юм. Тэрээр хэлэхдээ:  “Үндэсний цөөнхөөс гарч ирсэн төлөөлөгчийг өнөөдөр БХБ-ын сайдад нэр дэвшүүлж байна. Монгол Улс ардчилсан улс учраас үндэсний цөөнхөө үргэлж дэмжиж, хамгаалж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд А.Бакей гишүүн ТББХ-ны даргаар ажиллахдаа Монгол төрийн төлөө маш сайн зүтгэсэн. Мөн Х.Ержан дэд сайд зам тээврийн хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулсан. Өнөөдөр Х.Бадельхан гишүүнийг БХБ-ын сайдаар нэрийг нь дэвшүүлэн оруулж ирж байна. Та хэдийгээр үндэсний цөөнхийн төлөөлөл ч гэлээ монгол гэдэг нэгэн том улсын төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж чадна гэдэгт би итгэж байна.” гэдгийг онцлоод бодлогын чанартай дөрвөн санал хэллээ. 1. Нийслэл Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 мянган хүн оршин сууна гэж тооцсон ч өдгөө сая гаруй хүн амьдарч байна. Даац хэтэрч, сургууль, цэцэрлэгтээ багталцахгүй болсон. Дахин төлөвлөх асуудлыг олон жил ярьсан ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь өндөр өртөг зардалтай ажил. Тэгэхээр Улаанбаатар хотыг дахин төлөвлөх гэж оролдохын оронд бусад улс орнуудын жишгийн дагуу засаг захиргааны төв болон худалдааны төвөө салгах хэрэгтэй. Казакстан, БНСУ зэрэг олон улс нийслэлээ шинээр байгуулж байсан туршлага бий. Монголд хангалттай газар байна. 2. Улаанбаатар хот 152 хороотой. Үүнээс 92 нь хотын захад, гэр хороололд амьдарч байна. Нийслэлээс нийт 28 гишүүн сонгогдсон. Тэдний төлөөлөл болох Л.Болд, С.Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар ШИНЭ ХОРОО бодлогыг санаачилж байна. 152 хорооноос 60-70 хороог сонгож аваад, ШИНЭ ХОРОО төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 140 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг БХБ-ын сайд сайн дэмжиж өгөөрэй. 21-р зууны Монгол Улсын нийслэлд амьдарч буй монгол хүн бүр боловсон жорлонд бие засч, хашаанаасаа ундны усаа авч, гэртээ усанд ордог байх ёстой. 3. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн саначилгаар 28 байршилд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн 50 хувь нь өнөөдөр зогсонги байдалд байгаа. Монгол төр өмнөх засгийнхаа сайн бодлогыг үргэлжлүүлж, мууг нь засаж залруулж явах ёстой. Дахин төлөвлөлт нь агуулгын хувьд зөв боловч хэрэгжихдээ ихээхэн хүндрэлтэй тулгарч байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11, 12, 13-р хороодод төсөл хэрэгжүүлэхээр тендер авсан компаниуд мөнгө санхүүгийн хомсдолд ороод үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Дахин төлөвлөлтөд хамрагдахаар амьдарч байсан газраа аж ахуйн нэгжүүдэд өгчихсөн иргэд өнөөдөр орох оронгүй болчихсон, гадуур түрээсэлж байгаа байрынхаа мөнгийг компаниудаас олж авч чадахгүй, олгохгүй, санхүүгийн хувьд ихээхэн хохирч байна. Эдгээр бэрхшээлийг нэн яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед компаниудад даатгасан дахин төлөвлөлтийн бодлого явахгүй байгааг бид харлаа. Иймд төр энэ ажлыг гартаа авч, өөрийн хөрөнгөөр байшингаа барьчихаад, иргэд нүүж орсны дараа чөлөөлсөн газар дээр нь дахин төлөвлөлтийн бодлого хэрэгжих ёстой. 4. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшингуудыг нураагаад дахин барилгажуулах хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 100 гаруй ийм барилга байна. 40, 50, 60 онд баригдсан барилгуудын дээвэр нураад уначихсан ч дотор нь хүмүүс амьдарсаар л байгаа. Монгол хүний аюулгүй амьдрах орчин нэн тэргүүнд тавих ёстой асуудал. Иймд эдгээр барилгуудыг нурааж шинээр барьж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж өгөөрэй” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21