УИХ-ын чуулганы сөрөг ишлэлүүд

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн /10.18/ нэгдсэн хуралдаанаар  үндсэн чиг үүргийн найман сайдыг томиллоо. Энэ үеэр гишүүдийн хэлсэн сөрөг ишлэлүүдийг хүргэж байна.   Шадар сайд Ө.Энхтүвшинд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ та байна. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та "надад шинэ засгаас долоох юм алга" гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа "Нөхцөл байдал өөр болсон" гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь. Та улстөрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Ааваар нь дүгнэлт өгвөл яана. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш дээ. Та Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэх юм. Шантаажилсан, улстөрийн наймаа тохироо хийсэн шдээ та. Хэдий болтол нүүр нүүрээ харж бие биенээ хуурах юм. Ингэж явсаар байвал бид засрахгүй. Шулуухан хэлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг хүсч л байгаа юм бол. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй.   ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатарт   УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Уг нь гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн хүнийг дэмжмээр байна. Гэвч давхар дээлтэй болохоор их хэцүү юм. Уг нь Үндсэн хуулийн асуудлаа шийдээд явж байсан илүү хэрэгтэй баймаар.Англи, Америкийн жишиг яриад байдаг. Тэдэн шиг хөгжиж байж бид жишгийг нь дагамаар байна.   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад   УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ах нартаа бялдагнаад яваад байсан бол Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болох байлаа. Н.Цэрэнбат аа, чи ойлгож байна л гэж хэлэх. Сайд хийх амар биш шүү. Шийдэх олон асуудал байна.   Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт   УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тэртэй тэргүй томилогдох юм чинь Ч.Хүрэлбаатар сайд аа гэж хэлье. Сайд болох гэж байгаа хүн ёс зүйтэй байгаач ээ гэж хүсч байна. Та сая Зигийнх гэж хэллээ. Хүний эцэг эхийн нэрийг бүтнээр нь л хэл л дээ. Би тантай олон зүйл дээр санал нийлдэг. Гэхдээ би ганц зүйл дээр тантай санал нийлдэггүй. Арилжааны банк 16, 26, 28 хувь гээд хүүтэй байна. Гэтэл гадаад ямар байдаг уу. Та хатуухан хэлэхэд Хөрөнгө оруулалтын банкийг оруулаад хуулин дээр намайг доромжилж байсан. Би энэнд жаахан, жаахан ч биш их дургүй хүрээд байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Амжилт хүсье. Монголын зовлон Оюутолгойгоос эхэлсэн. Энэнд Ч.Хүрэлбаатар оролцсон нь үнэн. Өөрөө ч хэллээ. Яагаад дөрвөн оролцогч гарын үсэг зурсан юм бэ. Оффшортой холбоотой хоёр Нидерланд компани байгаа. Энэ ямар учиртай юм бэ.   Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Би их олон зүйл дээр танаас зарчим суралцаж, суралцсаар ч байна. Засгийн газар огцруулахад гарын үсэг зурсан нэг ч хүн сайд болох ёсгүй гэсэн зарчим та ярьж байсан. Энэ зарчим хаана байна вэ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Нямдорж гишүүнийг хувийн өмчийн эсрэг, хувь хүний эсрэг ярьдаг. Бид ардчилсан улсын ард түмэн. Хүрэлсүхийн засгийн газарт та түшиг болно гэдгийг мэдэж байна. Та гэхдээ энэ Засгийн газрыг хүчирхийллийн засгийн газар луу битгий оруулчихаарай. Өнөөдрийн нөхцөлд хувийн бизнес, үндэсний компаний дэмжихгүй бол үзэл бодлын эсэрг гээд бүгдийг нь шалгана гэвэл наадх чинь буруу. Та сая энэ танхимд сууж байгаа хүмүүс луйврын асуудлаа зогсоо. Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21