Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гэж хэн бэ?

2017-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН У.Хүрэлсүхийн  Засгийн газрын сайд нарын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.  Түүний багийн сайд нарын дотор олон нийтэд тэр бүр танигдаагүй нэгэн эрхэм байгаа нь Н.Цэрэнбат.  Нэр нь анх Батлан хамгаалахын сайдад яригдаж байсан ч өчигдрийн хуралдаанаар БОАЖ-ын салбарыг энэ эрхэмд өгсөн юм. Ерөнхий сайд  багаа УИХ-д удаа сонгогдсон гишүүдээр бүрдүүлэхгүй хэмээж байсан ч энэ эрхэм мөн л тунаж үлдэж чадлаа.    Чуулганы нэгдсэн  хуралдааны үеэр түүнийг гишүүд хамгийн олон компанитай хэмээн тодотгож байв.  Гэсэн ч байгаль орчин аялал жуулчлалын салбарт ямар нэгэн компани байхгүй, ашиг сонирхлыг зөрчилгүй гэв. Намсрайн Цэрэнбат нь 1996 онд Улаангом хотын арван жилийн хоёрдугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд “Мобиком” корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” компанийн дэд захирал, 2010-2012 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” компанийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. Эх сурвалж:www.polit.mn  
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

3 цаг 5 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

5 цаг 51 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

5 цаг 55 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

6 цаг 5 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

6 цаг 8 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

6 цаг 9 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

11 цаг 50 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

11 цаг 55 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин